Христийн сүмийн дуу “Хүмүүс амьд байхын утга учир, үнэ цэнийг ойлгох ёстой”

2025-06-25

I

Өөртөө юу ч үгүй эхэлсэн ганцаардмал сүнс Бүтээгчийн дээд эрх болон урьдчилан тогтоолтын улмаас эцэг эх, гэр бүлтэй болж, хүн төрөлхтний нэг гишүүн болох боломжтой болж, хүмүүний амьдралыг туулж, хүмүүний ертөнцөөр бэдрэх боломжтой болдог; энэ нь бас Бүтээгчийн дээд эрхийг туулж, Бүтээгчийн бүтээлийн гайхамшгийг мэдэж авч, үүнээс ч илүүтэйгээр Бүтээгчийн эрх мэдлийг мэдэж авч, үүнд бууж өгөх боломжтой болдог. Гэсэн ч ихэнх хүн энэхүү ховор, агшин зуурын боломжийг үнэхээр шүүрэн авдаггүй. Хүмүүс насан туршийн эрч хүчээ шавхан хувь заяаны эсрэг тэмцэж, гэр бүлээ тэжээхээр завгүй явж, нэр хүнд, ашиг хонжооны төлөө нааш цааш яаран гүйж хамаг амьдралаа өнгөрүүлдэг.

II

Хүмүүсийн нандигнадаг зүйлс нь гэр бүлийн хайр, мөнгө, алдар нэр, ашиг хонжоо бөгөөд тэд эдгээрийг амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйлс гэж үздэг. Бүх хүн заяа муутайдаа гомдоллодог хэр нь хүн яагаад амьд байдаг, хүн хэрхэн амьдрах ёстой, хүний амьдралын үнэ цэн, утга учир юу вэ хэмээх хамгийн их шинжилж, ойлгох учиртай асуудлуудыг оюун санаандаа умартсан хэвээр байдаг. Хэчнээн урт наслах байсан ч бай, залуу нас нь нисэн одож, үрчлээтэж, буурал болох хүртэл тэд ердөө л алдар нэр, ашиг хонжооны хойноос хөөцөлдөн тэвдэж гүйсээр хамаг амьдралаа үрж, эцэст нь алдар нэр, ашиг хонжоо хөгшрөхийг нь болиулж чадахгүй, мөнгө зүрх сэтгэлийн хоосролыг нь дүүргэж чадахгүй гэдгийг ухаарч, төрж, өтөлж, өвдөж, үхэх хуулиас хэн ч зугтаж чадахгүй, хувь заяаны зохицуулалтаас хэн ч зугтаж чадахгүй гэдгийг ойлгодог.

III

Хүмүүс хорвоотой салах ёс хийх нь дөхөх үед хорвоо дээрх бүх зүйл холдон одож, анх өөрийнх нь байсан юуг ч цаашид барьж үлдэх чадалгүй болсноо аажмаар ухаардаг; энэ үед тэд яг л дөнгөж мэндлээд орилж буй нярай мэт, юу ч үгүй хэвээр байгаагаа үнэхээр мэдэрдэг. Энэ үед тэд амьдралдаа юу хийсэн, амьд байхын үнэ цэн юу болох, амьд байхын утга учир юу болох, хүмүүс яагаад энэ ертөнцөд ирснийг тунгаан бодож эхлэхээс өөр аргагүйд хүрдэг. Яг энэ үеэс л тэд хойд нас гэж үнэхээр байдаг эсэх, Тэнгэр үнэхээр оршдог эсэх, цээрлүүлэлт үнэхээр байдаг эсэхийг мэдэхийг улам их хүсдэг…

IV

Хүн үнэхээр энэхүү цэгт хүрэх үедээ л, энэ дэлхийд хөл тавингуутаа хүн юун түрүүнд хүмүүс хаанаас гаралтай, яагаад хүмүүс амьд байгаа, хүний хувь заяаг хэн захирдаг, хүний оршин тогтнолыг хэн хангаж, захирдаг вэ гэдгийг ойлгох ёстой—энэ ойлголт нь хүний амьд байхын хөрөнгө, хүний оршин тогтнолын зайлшгүй суурь юм гэдгийг ухаардаг. Хүмүүсийн амьдралаа зарцуулан эзэмшдэг амьд үлдэх олон янзын ур чадвар нь асар их материаллаг тав тухтай байх боломж олгодог хэдий ч тэдгээр ур чадвар нь тэдний зүрх сэтгэлд жинхэнэ тайтгарал, сэтгэлийн амар амгаланг хэзээ ч авчирдаггүй. Харин ч тэдгээр нь хүмүүсийг байнга зүг чигээ алдаж, биеэ хянахад хэцүү болж, амьдралын утга учрыг мэдэж авах боломжуудыг ээлж дараалан алдахад хүргэж, үхэлтэй хэрхэн зөв нүүр тулах тухай далд сэтгэл зовнилыг бий болгодог—ийм маягаар хүмүүсийн амьдрал сүйрдэг.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Бусад төрлийн видеонууд

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах