Христийн сүмийн дуу “Үнэнийг эрэлхийлэх замд орвол аврагдах найдвартай болно”

2026-08-13

I

Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ? Хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэхдээ тэр чигтээ Бурханы үгийн дагуу байж, үнэнийг шалгуураа болгох. Та нар эдгээр үгийг зүрх сэтгэлдээ сийлж, амийнхаа уриа лоозон болгох ёстой. Үүнийг байнга гаргаж ирж, тунгаан бод; зан авир, амьдралд хандах хандлага, аливаа зүйлийн талаарх үзэл бодол, сэдэл, зорилгоо тэдгээртэй харьцуулан шалга. Тэгвэл чи жинхэнэ байдал чинь юу болох, чиний харуулдаг зан чанар-мөн чанар юу болохыг тодорхой мэдэж чадна. Тэгээд эдгээр үгээс дахин лавлаж, энэ үгийг өөрийнхөө хэрэгжүүлэлтийн зарчим, хэрэгжүүлэлтийн зам, чиглэл болго. Ийм маягаар эрэлхийлэх үедээ, эдгээр үгэнд бүрэн орж, амьдран харуулж чаддаг болох үедээ чи үнэнийг эрэлхийлэх гэж юу болохыг ойлгоно. Мэдээж эдгээр үгийн бодитой байдалд орох үедээ чи үнэнийг эрэлхийлэх замд аль хэдийн орсон байх болно.

II

Үнэнийг эрэлхийлэх замд орох үед, завхарсан зан чанарын үймээн, хяналт, хазаарлалтаас үүдэн сэтгэл зовох чинь улам бүр багасна. Чамд завхарсан зан чанараа шийдвэрлэх зам байгаа, аврагдах найдвар байгаа гэдгийг чи мэдэрнэ. Тэр үед л чи Бурханд үнэхээр итгэх, Бурханы үгийг идэж, уух амьдрал нь сэтгэл ханамжтай, амар амгалан, баяр хөөртэй гэдгийг мэдэрнэ. Бурханд олон жил итгэсний дараа, үнэнийг хайрладаггүй хүмүүст амьдрал нь урьдын адил хоосон, найдах зүйл юу ч үгүй мэт санагддаг. Ихэнхдээ тэдэнд бүр завхарсан зан чанар дотор амьдрах нь үнэхээр шаналгаатай санагддаг, үүнээс салахыг хүссэн ч чаддаггүй. Тэд завхарсан зан чанартаа үүрд хазаарлагдаж, дөнгөлөгдөж, хүлэгддэг. Энэ бүхэнд тэд асар их сэтгэл зовдог ч тэдэнд дагах зам огт байдаггүй. Тэдний энэ гашуун зовлонгийн өдрүүд эцэс төгсгөлгүй. Хэрвээ тэд үнэнийг хүлээн авч, аврал хүртэж чадах юм бол энэ гашуун зовлонгийн өдрүүд нь өнгөрөн одно.

“Үг. VI Боть: Үнэнийг эрэлхийлэх тухай. Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (2)”-оос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах