Христийн сүмийн дуу "Бурханд зүрх сэтгэлээ нээх үед"

2025-05-07

I

Хүмүүс Бурханыг ойлгодоггүй, Түүний зан чанарыг мэддэггүй бол зүрх сэтгэлээ Түүнд хэзээ ч үнэнээсээ нээж чадахгүй. Тэд Бурханыг ойлгомогцоо Түүний зүрх сэтгэлд байгаа зүйлийг ойлгож, амтлахаар сонирхож, үүнд итгэлтэй болж эхэлнэ. Бурханы зүрх сэтгэлд байгаа зүйлийг ойлгож, амтлах үед зүрх сэтгэл чинь аажмаар, бага багаар Түүнд нээгддэг. Зүрх сэтгэлээ Түүнд нээх үедээ чи Бурхантай наймаацсан наймаа чинь, Бурханаас нэхдэг зүйл чинь, хэрээс хэтэрсэн хүсэл чинь хэчнээн ичгүүртэй, жигшүүртэй болохыг мэдрэх болно.

II

Зүрх сэтгэлээ Бурханд үнэхээр нээх үедээ чи Түүний зүрх сэтгэл маш хязгааргүй ертөнц болохыг харж, өмнө нь хэзээ ч үзэж мэдэрч байгаагүй хүрээнд орох болно. Энэ хүрээнд ямар ч хууран мэхлэлт, ямар ч ов мэх, ямар ч харанхуй, ямар ч ёрын муу байдаггүй. Тэнд зөвхөн чин сэтгэл, итгэмжит байдал байдаг; зөвхөн гэрэл болон шударга зан байдаг; зөвхөн зөвт байдал болон сайхан сэтгэл байдаг. Энэ нь хайр, халамжаар дүүрэн, өршөөл, хүлээцтэй байдлаар дүүрэн байдаг бөгөөд үүгээр дамжуулан чи амьд байхын аз жаргал, баяр хөөрийг мэдэрнэ.

III

Эдгээр зүйл нь зүрх сэтгэлээ Бурханд нээсний чинь дараа Түүний чамд илчлэх зүйл юм. Энэхүү хязгааргүй ертөнц Бурханы мэргэн ухаан, төгс хүчнээр дүүрэн байдаг; энэ нь мөн Түүний хайр, Түүний эрх мэдлээр дүүрэн байдаг. Эндээс чи Бурханд юу байгаа, Тэр юу болохын тал бүрийг, Түүнд юу баяр баясгалан авчирдаг, Тэр яагаад санаа зовдог, Тэр яагаад гунигладаг, Тэр яагаад уурладийг... харж болно. Энэ нь өөрийнхөө зүрх сэтгэлийг нээж, Бурханыг оруулсан хүн нэг бүрийн харж чадах зүйл юм.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Бусад төрлийн видеонууд

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах