Магтан дууны бүжиг “Зөвхөн Бурхан л хамгийн сайн”

2025-05-11

I

Бурханы бүх үг үнэн,

Түүний хэлдэг, хийдэг бүхэн зөвт байдаг.

Түүний үгийн шүүлтийг туулаад бид үнэнийг эрж хайх ёстой.

Завхарсан зан чанартайгаа хүлээн зөвшөөрдөг тул

бид Бурханы шүүлтийг бүр илүү дуулгавартай дагах ёстой.

Завхарсан зан чанар маань ариусгагдах үед л

бид Түүний санаа зорилгыг хангаж чадна.

Үзэл, төсөөллөө орхиод бид Бурханд найдаж, үнэнийг хэрэгжүүлнэ.

Петрийг дуурайж, цангинасан гэрчлэл хийх шийдвэрээ бэхжүүлдэг.

Чангаар дуулцгаая: Зөвхөн Бурхан л хамгийн сайн!

Бурханы ариун, зөвт байдлыг бид үүрд магтах болно!

II

Бурханы үгийн шүүлтийг туулаад,

Сатан намайг хэчнээн гүн завхруулсныг би харсан.

Би биеэ тоосон, ихэрхүү, шударга бус, ов мэхтэй;

үнэхээр хүний төрхгүй.

Шүүлт хүлээн авч, өөрийгөө мэддэг болоод

би жинхэнээсээ гэмшсэн.

Бурханы зан чанар халдашгүйг туулж мэдрээд

би зүрх сэтгэлдээ Түүнээс эмээдэг.

Түүний шүүлт, гэсгээлтийн ард асар их хайр нь нуугдаж байдаг.

Махан биеэсээ урваж, үнэнийг хэрэгжүүлснээр

би Бурханд илүү ойр дотно болсноо мэдэрдэг.

Чангаар дуулцгаая: Зөвхөн Бурхан л хамгийн сайн!

Бурханы ариун, зөвт байдлыг бид үүрд магтах болно!

III

Хавчлага, гай зовлон, шалгалт тулгарах үед

бид гэрчлэлдээ бат зогсож, Бурханыг алдаршуулах ёстой.

Амьдарсан ч бай, үхсэн ч бай бүтээгдсэн зүйлс

Түүний дээд эрхийг дуулгавартай дагах ёстой.

Асар их гай зовлон, шаналлыг туулснаар

бид Сатаныг бүрэн үзэн ядаж, Бурханы хайр татам байдлыг бүр ч их мэдэрдэг.

Бид Сатаныг шившиглэж, ялгуусан гэрчлэл хийхийн тулд

амиараа дэнчин тавихад бэлэн.

Түр зуурын хөнгөн зовлон үнэн ба амиар солигддог.

Бурханы хэлдэг, хийдэг бүхэн хайр;

үүнд бид эргэлзэхгүйгээр бат итгэдэг.

Чангаар дуулцгаая: Зөвхөн Бурхан л хамгийн сайн!

Бурханы ариун, зөвт байдлыг бид үүрд магтах болно!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Бусад төрлийн видеонууд

Хуваалцах

Цуцлах