Магтан дуу “Зөвхөн Бурханд амийн зам бий” Сайн мэдээний найрал дуу

2025-06-21

I

Амийн зам бол хэн хүний эзэмшиж чадах зүйл биш, хүн бүрийн хялбархан олж авч чадах зүйл ч биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирдэг, Бурхан Өөрөө л амийн мөн чанарыг эзэмшдэг ба Бурханд Өөрт нь л амийн зам бий. Иймээс Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны ширгэшгүй урсах эх ундарга юм. Бурхан дэлхий ертөнцийг бүтээснээсээ хойш амийн эрч хүчийг агуулсан асар их ажил хийсэн, хүнд амь авчрах ихээхэн ажил хийсэн, хүнд амь олж авах боломж олгохын тулд тоймгүй их төлөөс төлсөн. Учир нь Бурхан Өөрөө мөнх амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулж чадах зам билээ.

II

Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, цаг ямагт хүмүүсийн дунд амьдардаг. Тэрээр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, мэндэлснээс нь хойших хүний оршин тогтнолын баялаг эх сурвалж билээ. Тэр хүнийг дахин төрүүлж, үүрэг роль бүрдээ зоримог амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, бөхөшгүй амийн хүчинд түшиглээд хүн үеэс үед амьдарсан, харин Бурханы амийн хүч нь хүмүүсийн дунд байнга дэмжлэгээр хангаж ирсэн бөгөөд Бурхан ямар ч эгэл хүний төлж байгаагүй төлөөсийг төлсөн юм.

III

Бурханы амийн хүч ямар ч хүч чадлыг дийлж чадна; үүнээс ч илүүтэйгээр ямар ч хүч чадлаас давдаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээгдсэн зүйл, ямар ч дайсны хүч дийлж чадахгүй. Бурханы амийн хүч цаг хугацаа, орон зайг үл хамааран оршиж, нүд гялбам цацрагаа цацруулдаг. Тэнгэр газарт асар их өөрчлөлт гарч болох ч Бурханы амь үүрд нэг хэвээр байдаг. Бүх зүйл өнгөрөн одож болох ч Бурханы амь оршин тогтносоор л байна, учир нь Бурхан бол бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж, тэдний оршин тогтнолын үндэс билээ. Бурхан дэлхий ертөнцийг бүтээснээсээ хойш амийн эрч хүчийг агуулсан асар их ажил хийсэн, хүнд амь авчрах ихээхэн ажил хийсэн, хүнд амь олж авах боломж олгохын тулд тоймгүй их төлөөс төлсөн. Учир нь Бурхан Өөрөө мөнх амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулж чадах зам билээ.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Бусад төрлийн видеонууд

Хуваалцах

Цуцлах