Христийн сүмийн дуу “Хэн ч Бурханыг ойлгож, мэдэхийг хүсдэггүй”

2026-04-14

I

Бурхан сэтгэлээр зовох бүрдээ Өөрт нь огт анхаарал хандуулдаггүй хүн төрөлхтөнтэй нүүр тулдаг, Өөрийг нь дагадаг, Өөрийг нь хайрлана гэдэг ч Өөрийнх нь мэдрэмжийг өчүүхэн ч тоодоггүй хүн төрөлхтөнтэй нүүр тулдаг. Түүний зүрх сэтгэл яаж шархлахгүй байх юм бэ? Өөрийн ажил болон удирдлагад Бурхан хүн бүртэй чин сэтгэлээсээ ажиллаж, ярьдаг, юу ч үлдээлгүй, өчүүхэн төдий ч нууж хаалгүй тэдэнтэй нүүр тулдаг; харин Түүнийг дагадаг хүн бүр Түүнд хаалттай байж, хэн ч Түүнд идэвхтэй ойртож, зүрх сэтгэлийг нь ойлгож, Түүний мэдрэмжид анхаарал хандуулахыг хүсдэггүй. Бурханы дотнын хүн болохыг хүсдэг хүмүүс ч хүртэл Түүнд ойртож, Түүний зүрх сэтгэлийг харгалзан үзэж, Түүнийг ойлгохоор оролдохыг хүсдэггүй.

II

Бурханыг хөгжилтэй, баяртай байхад аз жаргалыг нь хуваалцах хэн ч байдаггүй. Хүмүүс Бурханыг буруугаар ойлгох үед Түүний шархалсан зүрх сэтгэлийг тайтгаруулах хэн ч байдаггүй. Түүний зүрх сэтгэл шархалж байх үед уужиртлаа ярихыг нь сонсохыг хүсэх ганц ч хүн байдаггүй. Бурханы ажил болон удирдлагын энэ хэдэн мянган жилийн туршид Бурханы сэтгэл хөдлөлийг ойлгож, тэдгээрийг ухамсарлаж, мэдрэх хэн ч байгаагүй, Бурханыг дагалдаж, сэтгэл хөдлөлийг нь хуваалцаж чадах хүн бүр ч байгаагүй. Бурхан ганцаарддаг. Тэр ганцаарддаг! Бурханы ганцаардал нь зөвхөн завхарсан хүн төрөлхтөн Өөрийг нь эсэргүүцдэгээс болсон биш, харин сүнслэг байхыг, Бурханыг мэдэхийг, Түүнийг ойлгохыг эрэлхийлдэг хүмүүс ч, тэр ч байтугай өөрийн бүх амьдралыг Түүнд зориулахад бэлэн хүмүүс хүртэл Түүний бодлыг мэддэггүй, Түүний зан чанар, сэтгэл хөдлөлийг ойлгодоггүйгээс болдог.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах