Христийн сүмийн дуу “Бурхан бие махбодтой болсны хэрэгцээ шаардлага”

2026-07-30

I

Хүний махан бие Сатанаар завхруулагдаж, хамгийн харалган болж, гүн гүнзгий хорлогдсон. Бурхан махбодоор биечлэн ажилладгийн хамгийн үндсэн шалтгаан нь, Түүний авралын бай махан биед харьяалагддаг хүн бөгөөд Бурханы ажлыг үймүүлэхийн тулд Сатан ч бас хүний махан биеийг ашигладагт оршино. Сатантай хийдэг тулаан нь хүнийг байлдан дагуулах ажил бөгөөд үүний зэрэгцээ хүн бас Бурханы авралын бай юм. Иймээс, Бурхан бие махбодтой болж ажлаа хийх нь зайлшгүй шаардлагатай. Сатан хүний махан биеийг завхруулж, хүн Сатаны биелэл болсон ба Бурханд ялагдах бай болсон юм. Тиймээс, Сатантай тулалдах, хүн төрөлхтнийг аврах ажил бүгд газар дэлхий дээр болдог бөгөөд Сатантай тулалдахын тулд Бурхан хүн болох ёстой байдаг. Энэ бол хамгийн бодитой ажил юм.

II

Бурхан махбодоор ажиллах үедээ үнэндээ махан биеэр Сатантай тулалдаж байдаг. Тэр махбодоор ажиллах үедээ сүнсний ертөнцийн ажлаа хийж, сүнсний ертөнц дэх бүх ажлаа газар дээр бодит болгодог. Байлдан дагуулагддаг нэгэн нь Түүнд тэрсэлдэг хүн, харин ялагддаг нэгэн нь Түүнтэй дайсагнадаг Сатаны биелэл, эцэстээ аврагддаг нэгэн нь бас л хүн юм. Тиймээс Бурханы хувьд бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй хүн болох бүр ч их шаардлагатай, ингэснээр Тэр Сатантай бодитоор тулаан хийж, Өөрт нь тэрсэлдэг, Өөртэй нь адилхан гадаад бүрхүүлтэй хүнийг байлдан дагуулж, Өөртэй нь яг ижилхэн гадаад бүрхүүлтэй, Сатанд хорлогдсон хүнийг аварч чадна. Түүний дайсан бол хүн, Түүний байлдан дагуулалтын бай бол хүн, мөн Түүний авралын бай бол Өөрийнх нь бүтээсэн хүн билээ. Тиймээс Тэр хүн болох ёстой бөгөөд ийм маягаар Түүний ажил хавьгүй илүү хялбар болдог—Тэр Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг байлдан дагуулж чаддаг, үүнээс ч илүүтэйгээр хүн төрөлхтнийг аварч чаддаг.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах