Өдөр тутмын Бурханы үг: Библийн тухай нууцууд | Эшлэл 274

2021-03-03

Библийг ойлгож, тайлж чадна гэдэг үнэн замыг олохтой адил гэж олон хүн итгэдэг ч үнэн хэрэгтээ юмс үнэхээр ийм энгийн гэж үү? Библийн бодит байдлыг хэн ч мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн тэмдэглэл, Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрчлэлээс цаашгүй бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг баримтжуулсан байдаг гэдгийг Библийг уншсан хүн бүр мэддэг. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн байдаг. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээнд байдаг газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн байдаг—эдгээр нь түүхэн тэмдэглэл бус уу? Өнгөрсөн үеийн зүйлс өнөөдөр түүх болдог, тэдгээр нь хэчнээн жинхэнэ, бодитой байх нь хамаагүй, түүх хэвээр бөгөөд түүх нь өнөөдөрт чиглэж чадахгүй, учир нь Бурхан түүхийг эргэн хардаггүй! Иймээс хэрвээ чи зөвхөн Библийг ойлгож, өнөөдөр Бурханы хийхээр зорьдог ажлын юуг ч ойлгодоггүй бол, мөн Бурханд итгэдэг ч Ариун Сүнсний ажлыг эрж хайдаггүй бол Бурханыг эрж хайна гэдэг юу гэсэн утгатайг ойлгодоггүй юм байна. Хэрвээ чи Израилийн түүхийг судлахын тулд, Бурхан бүх тэнгэр газрыг бүтээсэн тухай түүхийг шинжлэхийн тулд Библи уншдаг бол Бурханд итгэдэггүй юм байна. Гэвч өнөөдөр чи Бурханд итгэж, амийг эрэлхийлж, Бурханыг мэдэхээр эрэлхийлэн, үхмэл бичиг үсэг, хоосон сургаал, эсвэл түүхийг ойлгохоор эрэлхийлдэггүй тул өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх ёстой ба Ариун Сүнсний ажлын чиглэлийг хайх ёстой. Хэрвээ чи археологич байсан бол Библийг уншиж болох юм—гэтэл тийм биш, харин Бурханд итгэдэг хүмүүсийн нэг бөгөөд өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайсан чинь дээр. Библийг уншаад хамгийн ихдээ л чи Израилийн түүхийн багахныг ойлгож, Абрахам, Давид болон Мосегийн амьдралын талаар мэдэж авч, тэд Еховаг хэрхэн хүндэлж байсныг, Өөрийг нь эсэргүүцсэн хүмүүсийг Ехова хэрхэн шатаасныг болон тухайн үеийн хүмүүстэй хэрхэн ярьж байсныг олж мэднэ. Чи өнгөрсөн үе дэх Бурханы ажлын талаар л олж мэднэ. Библийн тэмдэглэлүүд нь эртний Израилийн хүмүүс хэрхэн Бурханыг хүндэлж, Еховагийн удирдамж дор амьдарч байсантай холбоотой. Израильчууд Бурханы сонгосон хүмүүс байсан учраас, Хуучин Гэрээнээс чи Израилийн бүх ард түмэн Еховад үнэнч байсныг, Еховаг дуулгавартай дагаж байсан хүмүүс Түүгээр хэрхэн халамжлуулж, ерөөгдөж байсныг харж чадна; Бурхан Израильд ажиллах үедээ өршөөл, хайраар дүүрэн байсан, түүнчлэн бүхнийг залгигч галыг эзэмшиж байсан бөгөөд израильчууд бүгд ядуу дордоосоо эхлээд хүчтэйгээ хүртэл Еховаг хүндэлж байсан тул улс орон нь бүхэлдээ Бурханаар ерөөгдсөн гэдгийг чи мэдэж авч чадна. Энэ нь Хуучин Гэрээнд бичигдсэн Израилийн түүх билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 4

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах