монгол кино "Миний түүх, бидний түүх" Трейлер

2022-10-11

Чуулганы удирдагч Ян И ХКН-ын олныг хамарсан баривчилгааны кампанит ажлын үеэр баривчлагдаж, арван жилийн хорих ял авчээ. Шоронгийн харгалзагчдын хатуу хяналт, боолынх мэт хүнд хөдөлмөрийн шаардлага дор тэрээр тарчлан шаналж, Бурханы үгийн хангалтыг хүсэн эрмэлзлээ. Нэгэн өдөр ах, эгч нар нь шоронд түүнийг эргэж очих эрсдэл үүрч, Бурханы үгийн хуулбарыг нууцаар авчирч өгөв. Ян И Бурханы үгийг шунан уншиж байхдаа асар их урам зориг авч, шаналал, сөрөг байдлаасаа ангижирчээ. ХКН Христэд итгэгчдийг дарангуйлж, хяхан хавчих нь улам бүр ширүүсэж, улам олон ах түүнтэй хамт шоронд хоригдов. Туулсан эрүү шүүлтийнхээ улмаас ах нарын зарим нь өвдөж, сөрөг болж байхад зарим нь шоронгийн харгалзагчдын хүчинд автаж, Бурханыг үгүйсгэх “гурван мэдүүлэг” бичээд, үүндээ харамсаж, өөрийгөө буруутгаж байхыг Ян И харлаа. Үүнийг харсан Ян И ах нараа дэмжиж, туслах боломж олоод, Бурханы үгийг тэдэнд дамжуулав. Ах нар нь Бурханы үгийг уншаад сүнслэг хангалт авч, Бурханы үг маш эрхэм нандин гэдгийг бүгд мэдэрсэн тул өөрсдийн санаж буй Бурханы үгийн хэсгүүдийг бичиж, бие биетэйгээ хуваалцахаар аяндаа шийдсэн нь улам олон ахад Бурханы үгийг унших боломж олгожээ. Гэсэн хэдий ч шоронгийн харгалзагчдын хяналт, тагнуулуудын мэдээллээс болоод Ян Игийн ах нар Бурханы үгийг хадгалж байсан нь ээлж дараалан илчлэгдэж, үүнийх нь дараа тэднийг харгалзагчдын туйлын хатуу хяналт дор эрүүдэн шүүж, байцаав. Дараа нь шоронгийн хэсэг бүрд томоохон нэгжлэг явуулжээ. Ийм эгзэгтэй нөхцөл байдалд ах нарын итгэл асар их сорилттой тулгарлаа...

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах