“Хүний тэрслүү зан Бурханы уур хилэнг өдөөдөг” Христийн сүмийн дуу

2020-06-11

Уур хилэн нь уул, усыг доргиох үед,

Бурхан хулчгар хүмүүст туслахаа болино.

Тэр тэдэнд гэмших ч боломж өгөлгүй хилэгнэн,

тэднийг гэх найдвараа гээж,

тохирох шийтгэлийг нь хүртээнэ.

Тэгээд аянга цахилгаан цахилж,

далай уурсан догшрох мэт,

түмэн уул нурах мэт нүргэлэх болно.

Тэрслүү зангаасаа болж хүн аянгад ниргүүлж, үхсэн.

Аянга, цахилгаан бүх бүтээлийг арчин хаясан.

Бүх ертөнц эмх замбараагаа гэнэт алдаж,

бүтээлүүд анхны амин амьсгалыг сэргээж чадахгүй.

Хүн аянгын дуунаас зугтааж чадахгүй;

цахилгааны гялбаан дунд хүмүүс

үй олноороо гол руу унан,

уулнаас буух ширүүн урсгалд хамагдан одно.

Хүн төрөлхтний “хүрэх газар”-т

далайд цогцос хөвсөн “хүний” ертөнц байдаг.

Бурханы уур хилэнгээс болж бүх хүн Түүнээс хол явдаг.

Хүн Бурханы Сүнсний мөн чанарт халдсан тул

тэрслүү зан нь Бурханы таалалд нийцээгүй.

Далайн мандал дээр хүүр цогцос хөвнө.

Бурханы уур хилэнгээс болж бүх хүн Түүнээс хол явдаг.

Хүн Бурханы Сүнсний мөн чанарт халдсан тул

тэрслүү зан нь Бурханы таалалд нийцээгүй.

Гэвч аюулгүй газарт бусад хүн дуулж,

тэдний төлөө

Бурханы биелүүлсэн амлалтыг инээд хөөр, дуу хуур дунд эдэлж байна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах