Христийн сүмийн дуу “Хүний амьдрал бүхэлдээ Бурханы дээд эрхийн дор байдаг”

2025-06-24

I

Хэрвээ хүн зөвхөн хувь заяанд итгэдэг, бүр гүн гүнзгий мэдэрдэг байлаа ч, хүн төрөлхтний хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж, хүлээн авч чаддаггүй бол амьдрал нь эмгэнэлтэй байх болно; энэ нь хий дэмий амьдарсан хэрэг бөгөөд амьдрал нь талаар өнгөрсөн байх болно. Тэрээр Бүтээгчийн ноёрхол дор бууж өгч, жинхэнэ утгаараа бүтээгдсэн хүн болж, Бүтээгчээр хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй хэвээр байх болно. Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр мэддэг, туулдаг хүн сөрөг, хүлцэнгүй байдалтай биш, эерэг байдалтай байх ёстой. Тийм хүн бүх зүйл заяа тавилантай гэдгийг хүлээн зөвшөөрөхийн сацуу түүний зүрх сэтгэлд, хүний амьдрал бүхэлдээ Бүтээгчийн дээд эрхэд захирагддаг хэмээх амьдрал, хувь заяаны талаарх үнэн зөв тодорхойлолт байдаг.

II

Тэрээр туулж өнгөрүүлсэн замаа эргэн харж, амьдралынхаа замналын үе шат бүрийг дурсан санахдаа, замнал нь энхэл донхолтой ч байсан, эсвэл өөгүй тэгшхэн ч байсан, Бурхан алхам бүрд замыг нь залж чиглүүлж, зохицуулж байсныг ойлгодог. Бурханы нягт нямбай төлөвлөлт болон хянамгай зохицуулалт л хүнийг өөрийн мэдэлгүй өдий хүрэхэд хөтөлсөн. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн авч, Түүний авралыг хүлээн авч чаддаг байх нь хүний амьдралын хамгийн агуу ерөөл гэдгийг тэд ухаардаг! Тэд өөрсдийн замналыг эргэн харах үедээ, Бурханы дээд эрхийг үнэхээр туулах үедээ Бурханы зохицуулсан бүхнийг дуулгавартай дагахыг жинхэнээсээ хүсэж, хувь заяагаа Бурханаар зохион байгуулуулж, Бурханы эсрэг тэрслэхээ болих илүү их шийдвэртэй, итгэлтэй байх болно.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Бусад төрлийн видеонууд

Хуваалцах

Цуцлах