Магтан дууны бүжиг “Бурханыг хайрлах миний хайр үүрд өөрчлөгдөхгүй”

2025-06-10

I

Насан туршийн бэрхшээл, салхи бороон дунд тэнүүчлэх;

Түүний туулж буй зовлонг хэн мэдэх билээ?

Даруухан махан биеэр Тэр тэвчээртэй ажилладаг—

харин хүний хайрыг олж авахад бэрх.

Тэр зүрхээ шимшрүүлэн санаа зовж, хэлэх учиртай бүх үгээ хэлдэг;

хүнийг аврахын тулд Тэр олон арван жил шаргуу ажилласан.

Бурханы зүрх сэтгэл, Бурханы хайр—хэзээ хүмүүс эдгээрийг үнэхээр ойлгож,

Бурханы зүрх сэтгэлийг бага ч болов тайтгаруулах вэ?

Бурханы үг миний зүрх сэтгэлийг байлдан дагуулдаг;

би Бурханыг эцсээ хүртэл тууштай дагана.

Амьсгалж байгаа цагтаа би Бурханд үнэнч байхаа тангараглаж байна.

II

Бурханы үгээс би үнэнийг ойлгож, биеэ хэрхэн авч явахаа мэддэг.

Бурханы үгээс би бүх зүйлийг тодорхой хардаг;

ганцхан үнэн л хамгийн эрхэм нандин.

Шалгалт, гай зовлон хэчнээн том байсан ч би үнэнийг олж авахыг л хүснэ.

Бурханыг хайрлах нь хамгийн утга учиртай.

Би үүрэгтээ үнэнч байдлаа зориулна, Бурханыг гэрчилж, алдаршуулахын тулд

эцсийн зовлонг дуртайяа тэвчинэ.

Бурханы үг намайг ариусгадаг;

Бурханы хайрыг хариулна гэдгээ би амиараа тангараглаж байна.

Зүрх сэтгэлээ би Бурханд өргөн барина;

Бурханыг хайрлах миний хайр үүрд өөрчлөгдөхгүй.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Бусад төрлийн видеонууд

Хуваалцах

Цуцлах