Магтан дууны бүжиг “Бурханы өмнө амьдрах нь үнэхээр баяр хөөртэй”
2024-09-24
I
Ах эгч нар чуулганд цугларч;
Бурханыг магтан, баясан дуулж, бүждэг.
Махбодтой болж, дэлхийд ирсэн Бурханыг магтъя,
биднийг аврахаар Тэр үнэнийг айлддаг.
Бид Бурханы дуу хоолойг сонсож, сэнтийн өмнө өргөгдөн
найрын зоогт оролцдог, найрын зоогт оролцдог.
Бид Бурханы үгийг эдэлж, Бурханы өмнө амьдардаг;
баяр хөөртэйгөөр дуулж, инээлдэх нь эцэс төгсгөлгүй баяр баясгалан билээ.
II
Ах эгч нар уулзахад бид хоорондоо дотно байдаг.
Баяр хөөрийг маань үгээр илэрхийлэхийн аргагүй.
Бурханы үгийг бид нөхөрлөж, гэрчлэлээ хуваалцдаг;
үнэнийг ойлгоход баяр хөөр сүнсэнд маань ирдэг.
Ямар ч зан үйл, дүрэм журам үгүй, бүгд чөлөөлөгддөг!
Бид Бурханы үгийг эдэлж, Бурханы өмнө амьдардаг;
баяр хөөртэйгөөр дуулж, инээлдэх нь эцэс төгсгөлгүй баяр баясгалан билээ.
III
Ах, эгч нар Бурханы ажлыг туулж мэдэрдэг;
бид Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, дуулгавартай дагадаг.
Бид ов мэхээ хаяж, үнэнч шударга болдог.
Бид нэгнийгээ торох зүйлгүйгээр хайрладаг.
Бид үнэнийг дуулгавартай дагадаг, сэтгэл хөдлөлөөр үйлдэл хийдэггүй.
Шүүлтээр дамжуулан бидний завхрал цэвэрлэгддэг.
Бид Бурханы үгийг эдэлж, Бурханы өмнө амьдардаг;
баяр хөөртэйгөөр дуулж, инээлдэх нь эцэс төгсгөлгүй баяр баясгалан билээ.
IV
Ах эгч нар аа, босоцгоо,
нэгэн санаатай байж, өөрсдийн үүргийг биелүүлье.
Хаанчлалын сайн мэдээг түгээж, Бурханд гэрчлэл хийе,
тэгснээр Бурханы санаа зорилгод нийцнэ.
Ах эгч нар аа, баяр хөөртэйгөөр хамтдаа дуулцгаая,
магтан дуулсан хоолой үнэхээр чанга, тод байна.
Бид Бурханы үгийг эдэлж, Бурханы өмнө амьдардаг;
баяр хөөртэйгөөр дуулж, инээлдэх нь эцэс төгсгөлгүй баяр баясгалан билээ.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд