Христийн сүмийн дуу “Хүний амьдрал, үхэл Бүтээгчийн эрх мэдлээр урьдчилан тогтоогддог”
2026-11-26
I
Хүмүүс мөнгө, алдар нэр, ашиг хонжооны хойноос хөөцөлдөн хамаг амьдралаа үрдэг; тэд эдгээр зүйлийг аврах татлага, цорын ганц тулгуур мэт үздэг—яг л тэдгээр зүйл байвал тэд үргэлжлүүлэн амьдарч, үхлээс мултарч чадах юм шиг байдаг. Гэвч үхэх гэж байхдаа л тэд мөнгө, алдар нэр, ашиг хонжоо өөрсдөөс нь хэчнээн хол, үхлийн өмнө өөрсдөө хэчнээн сул дорой, хүчин мөхөс, хэчнээн хэврэг, хэчнээн ганцаардмал, арчаагүй, ямар ч тусламж дэмжлэггүй болохоо ухаардаг. Мөнгө, эсвэл алдар нэр, ашиг хонжоогоор амийг арилжиж болохгүй, хүн хэчнээн баян чинээлэг, хэчнээн өндөр байр суурьтай байх нь хамаагүй, үхлийн өмнө бүгд адилхан ядуу дорой, өчүүхэн гэдгийг ухаардаг. Мөнгөөр амь худалдан авч чадахгүй, алдар нэр, ашиг хонжоо хүнийг үхлээс хэлтрүүлж чадахгүй, мөнгө ч, алдар нэр, ашиг хонжоо ч хүний наслалтыг ганц минут, ганц секундээр уртасгаж чадахгүй гэдгийг тэд ухаардаг.
II
Хүмүүст ингэж санагдах тусам, үргэлжлүүлэн амьдрахыг улам их хүсэмжилдэг, үхэл ойртохоос төдий чинээ их айж эмээдэг. Энэ үед л тэд амь нь өөрсдөд нь хамаардаггүй гэдгийг, өөрсдийнх нь хянаж чадах зүйл биш болохыг, мөн хүн амьдрах, үхэхээ шийдэж чаддаггүй гэдгийг—энэ нь хэний ч хяналтаас гадуур байдаг гэдгийг үнэхээр ухаардаг. Бүтээгч хүний төрөхийг зохицуулдаг, хүний үхлийг захирдаг, амьдрал, үхлийн аль аль нь Бүтээгчийн эрх мэдлээр урьдчилан тогтоогддог. Хүн эдгээр зүйлийг үнэхээр ойлгохоороо аяндаа үхэлтэй тайвнаар нүүр тулж, хорвоогийн бүх зүйлийг тайвнаар орхиж, дараа нь тохиолдох бүхнийг дуртайяа хүлээн авч, дуулгавартай дагаж, Бүтээгчийн зохицуулсан амьдралын сүүлчийн даваанаас цаг ямагт айж, эсэргүүцэж тэмцэлдэхийн оронд байгаагаар нь угтан авна.
III
Хэрвээ хүн амьдралаа Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, Түүний эрх мэдлийг мэдэж авах боломж гэж үзвэл, өөрийн амьдралыг бүтээгдсэн хүний хувьд үүргээ гүйцэтгэж, үүрэг даалгавраа биелүүлэх ховорхон боломж гэж үзвэл амьдралын талаар гарцаагүй зөв үзэл бодолтой болж, Бүтээгчийн ерөөл, удирдамж дор гарцаагүй амьдарч, Бүтээгчийн гэрэл дор гарцаагүй алхаж, Бүтээгчийн дээд эрхийг гарцаагүй мэдэж, Түүний ноёрхол дор гарцаагүй бууж өгч, Түүний гайхалтай үйл хэргийн гэрч, Түүний эрх мэдлийн гэрч гарцаагүй болно. Тийм хүн гарцаагүй Бүтээгчээр хайрлуулж, хүлээн зөвшөөрөгдөнө, тийм хүн л үхэлд тайван хандаж, амьдралын эцсийн давааг баяртайгаар угтан авч чадна.
“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд