Христийн сүмийн дуу “Зөвхөн Бурханыг мэдсэнээр л хүн Бурханаас эмээж, муугаас зайлж чадна”
2026-08-27
I
“Бурханаас эмээж, муугаас зайлах” болон Бурханыг мэдэх нь тоо томшгүй олон уялдаагаар салшгүй холбогддог ба тэдгээрийн хоорондох холбоо илэрхий юм. Хэрвээ чи муугаас зайлахыг хүсвэл эхлээд Бурханаас үнэхээр эмээдэг болох ёстой; хэрвээ Бурханаас үнэхээр эмээхийг хүсвэл эхлээд Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй байх ёстой; хэрвээ Бурханы талаар мэдлэгтэй болохыг хүсвэл эхлээд Бурханы үгийг туулж, Бурханы үгийн бодитой байдалд орж, Бурханы цээрлүүлэлт, сахилгажуулалт, гэсгээлт, шүүлтийг туулах ёстой;
II
хэрвээ Бурханы үгийг туулахыг хүсвэл эхлээд Бурханы үгтэй нүүр тулж, Бурхантай нүүр тулж, хүмүүс, үйл явдал, зүйлс болон төрөл бүрийн орчныг бүрдүүлэхийг Бурханаас гуйх ёстой, ингэснээр чамд Бурханы үгийг туулах боломж олдоно; хэрвээ чи Бурхан болон Бурханы үгтэй нүүр тулахыг хүсвэл эхлээд цайлган, үнэнч шударга зүрх сэтгэлтэй, үнэнийг хүлээн авах хандлага, зовлон бэрхшээл туулах шийдэмгий байдалтай, муугаас зайлах шийдвэр болон эр зоригтой, жинхэнэ бүтээгдсэн зүйл болох хүсэл эрмэлзэлтэй байх ёстой… Ийм маягаар алхам алхмаар урагшилсаар чи Бурхантай улам бүр ойртож, зүрх сэтгэл чинь илүү ариун болж, чиний амьдрал болон амьд байхын үнэ цэн Бурханыг мэдэж авахын хэрээр улам бүр утга учиртай болж, улам бүр гэрэл цацруулна.
“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Өмнөх үг”-ээс
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд