Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 156

2020-07-27

Сатан, хүний сониуч зан болон шинжлэх ухааныг судалж, нууцуудыг шинжлэх хүслийг хангахын тулд шинжлэх ухааны нэрийг ашигладаг. Шинжлэх ухааны нэрийн дор Сатан хүний материаллаг хэрэгцээг болон амьдралынхаа чанарыг тасралтгүй сайжруулах шаардлагыг нь хангадаг. Тиймээс, Сатан ийм шалтгаар хүнийг завхруулахын тулд шинжлэх ухааныг ашигладаг. Сатан ийм маягаар шинжлэх ухааныг ашиглан хүний бодол санаа, оюун ухааныг л завхруулдаг уу? Бидний хардаг, харьцдаг эргэн тойрны зүйлс, үйл явдал, хүмүүсийн дундаас Сатан өөр юуг шинжлэх ухаанаар завхруулдаг вэ? (Байгаль орчин.) Зөв. Та нар үүний улмаас гүнээ хохирч, мөн энэ нь та нарт гүнээ нөлөөлсөн юм шиг байна. Хүнийг хуурахын тулд шинжлэх ухааны янз бүрийн нээлт, дүгнэлтийг ашиглахаас гадна Сатан, хүнд Бурханы өгсөн амьдрах орчныг зэрлэг балмадаар сүйтгэж, мөлжин ашиглахдаа ч бас шинжлэх ухааныг ашигладаг. Хэрвээ хүн шинжлэх ухааны судалгаа явуулах юм бол хүний амьдрах орчин улам дээрдэж, хүний амьдралын стандарт тасралтгүй сайжирна, цаашлаад хүмүүсийн өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа материаллаг хэрэгцээг болон амьдралынхаа чанарыг сайжруулсаар байх хэрэгцээг хангах нь шинжлэх ухааны хөгжлийн зорилго юм гэсэн шалтгаар Сатан үүнийг хийдэг. Энэ нь Сатаны, шинжлэх ухааныг хөгжүүлэх онолын үндэс юм. Гэхдээ шинжлэх ухаан хүн төрөлхтөнд юу авчирсан бэ? Бидний хүрээлэн буй орчин юунаас бүрддэг вэ? Хүн төрөлхтний амьсгалдаг агаар бохирдоогүй гэж үү? Бидний уудаг ус үнэхээр цэвэр хэвээрээ гэж үү? (Үгүй.) Бидний иддэг хоол хүнс байгалийн гаралтай гэж үү? Хоол хүнсний ихэнхийг бордоо ашиглан ургуулж, генийн өөрчлөлт ашиглан боловсруулдаг, түүнчлэн шинжлэх ухааны янз бүрийн аргуудыг ашиглан хувиргадаг. Бидний иддэг хүнсний ногоо, жимс хүртэл байгалийн гаралтай байхаа больсон. Одоо органик өндөг ч олдохоо больсон ба Сатаны шинжлэх ухаан гээч зүйлээр боловсруулчихсан болохоор өндөг өмнөх шигээ амтагдахаа больсон. Том дүр зургийг харвал бүхий л агаар мандал сүйдэж, бохирдсон; уулс, нуур, ой мод, гол мөрөн, далай, газрын дээр, доор байгаа бүхэн бүгд шинжлэх ухааны ололт амжилт гээч зүйлээс болж сүйтгэгдсэн. Товчхондоо, хүн төрөлхтөнд Бурханы өгсөн байгаль экологийн орчин болон амьдрах орчин бүхэлдээ шинжлэх ухаан гэгчээс болж устаж, сүйджээ. Хэдийгээр олон хүн эрж хайж байсан амьдралын чанартайгаа холбоотойгоор үргэлж найдаж байсан зүйлээ олж авч, өөрсдийн хүсэл болон махан биеийн аль алийг хангасан боловч шинжлэх ухааны авчирсан янз бүрийн “ололт амжилтаас” болж хүний амьдардаг хүрээлэн буй орчин үндсэндээ устаж, сүйдсэн юм. Одоо бид цэвэр агаараар амьсгалах эрхтэй байхаа ч больсон. Энэ нь хүн төрөлхтний уй гашуу бус уу? Хүн ийм орон зайд амьдрах ёстой болсон үед хүний хувьд яриад байх ямар нэгэн аз жаргал үлдсэн гэж үү? Хүний амьдардаг энэхүү орон зай, амьдрах орчныг бүр анхнаасаа хүнд зориулж Бурхан бүтээсэн юм. Хүмүүсийн уудаг ус, амьсгалдаг агаар, иддэг хоол хүнс, ургамал, ой мод, далай тэнгис—энэхүү амьдрах орчны хэсэг бүрийг хүнд Бурхан өгсөн; энэ нь байгалиас заяасан бөгөөд Бурханы тогтоосон байгалийн хуулийн дагуу ажилладаг. Хэрвээ шинжлэх ухаан байгаагүй бол хүмүүс аз жаргалтай байж, Бурханы замд нийцүүлэн, мөн өөрсдөд нь эдлүүлэхээр Бурханы хайрласан зүйлийн дагуу бүх зүйлийг хамгийн цэвэр байдлаар нь эдэлж чадах байлаа. Одоо гэхдээ энэ бүхнийг Сатан устгаж, сүйтгэсэн; хүний амьдрах үндсэн орон зай цаашид онгон дагшин байхаа больсон. Гэхдээ үүнийг юу учруулсныг, энэ нь хэрхэн бий болсныг хэн ч танин мэдэж чаддаггүй бөгөөд бүр олон хүн Сатаны өөрсдөд нь суулгасан үзэл санаагаар дамжуулан шинжлэх ухаанд хандаж, үүнийг ойлгодог. Энэ нь туйлын жигшүүртэй, өрөвдөлтэй биш гэж үү? Сатан одоо хүн төрөлхтний оршин байдаг орон зай болон амьдрах орчныг аваад ийм болтол завхруулсан болохоор, хүн төрөлхтөн ийм маягаар үргэлжлүүлэн хөгжих юм бол энэ хүмүүсийг Бурхан биечлэн устгах хэрэг байна уу? Хэрвээ хүмүүс ийм маягаар үргэлжлүүлэн хөгжих юм бол ямар чиглэлд явах вэ? Хүмүүс алдар нэр, ашиг хонжоог шуналтайгаар хайдаг дээрээ нэмээд шинжлэх ухааны хайгуул, гүнзгий судалгааг тасралтгүй явуулж, улмаар өөрсдийн материаллаг хэрэгцээ болон хүслийг хангахын тулд ийм маягаар тасралтгүй үйлддэг; тэгвэл хүнд авчрах үр дагавар юу вэ? Юун түрүүнд, экологийн тэнцвэр алдагддаг, ингэх үед ийм төрлийн тэнцвэргүй орчноос болоод хүмүүсийн бие, дотоод эрхтэн муудаж, гэмтдэг бөгөөд янз бүрийн халдварт өвчин, тахал дэлхий даяар тархдаг. Одоо энэ нь хүний огт хянаж чаддаггүй нөхцөл байдал юм, тийм биш гэж үү? Та нар үүнийг ойлгосон болохоор хэрвээ хүн төрөлхтөн Бурханыг дагахгүй, харин үргэлж ийм маягаар Сатаныг дагаж—өөрсдийгөө байнга баяжуулахын тулд мэдлэгийг ашиглаж, хүний амьдралын ирээдүйг судлахын тулд шинжлэх ухааныг тасралтгүй ашиглаж, үргэлжлүүлэн амьдрахын тулд ийм аргыг ашиглах юм бол—хүн төрөлхтний хувьд энэ нь яаж төгсөхийг та нар ухамсарлаж чадах уу? (Энэ нь мөхөл гэсэн үг байх болно.) Тийм ээ, энэ нь мөхлөөр төгсөнө: Хүн төрөлхтөн алхам алхмаар мөхөлдөө улам ойртоно! Одоо, шинжлэх ухаан бол хүнд зориулан Сатаны бэлтгэсэн нэг төрлийн шидэт ханд шиг санагдаж байна, ингэснээр та нар аливааг ялган салгахаар оролдохдоо манарч самуурсан байдлаар хийдэг; хэчнээн мэрийж харсан ч гэсэн аливааг тодорхой харж чаддаггүй бөгөөд хэчнээн мэрийн оролдсон ч гэсэн тэдгээрийг ойлгож чаддаггүй. Гэхдээ Сатан дур хүслийг чинь төрүүлж, ёроолгүй ангал руу, үхэл рүү чамайг бурантагтай тэмээ шиг зугуухан хөтлөхийн тулд шинжлэх ухааны нэрийг ашигладаг.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах