Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 15

2021-04-03

Хүмүүс туршлага дээрээ тулгуурлан Бурханыг тодорхойлох хандлагатай байдаг (Сонгосон хэсэг)

Бурханыг мэдэх гэсэн сэдвийг ярилцаж байх үед та нар ямар нэг зүйлийг анзаарсан уу? Бурханы одоогийн хандлагад өөрчлөлт орсныг та нар анзаарсан уу? Хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлага хувиршгүй юу? Бурхан үргэлж ингэж тэвчиж, Өөрийн бүх хайр өршөөлийг хүнд хязгааргүйгээр хүртээх үү? Энэ асуудал нь мөн Бурханы мөн чанарыг хамардаг. … Бурхан хүн төрөлхтнийг хайрладгийг мэдмэгцээ тэд Бурханыг хайрын бэлгэ тэмдэг гэж тодорхойлдог: Хүмүүс юу хийх нь хамаагүй, тэд хэрхэн авирлах нь хамаагүй, тэд Бурханд хэрхэн хандах нь хамаагүй, тэд хичнээн дуулгаваргүй нь хамаагүй, Бурханд хайр байдаг учраас мөн Бурханы хайр хязгааргүй бөгөөд хэмжээлшгүй учраас эдгээрийн аль нь ч хамаагүй. Бурханд хайр бий, иймээс Тэр хүмүүст хүлээцтэй хандаж чаддаг; Бурханд хайр бий, иймээс Тэр хүмүүст өршөөлтэй хандаж, тэдний боловсорч гүйцээгүй байдалд өршөөлтэй хандаж, тэдний мэдлэггүй байдалд өршөөлтэй хандаж, тэдний дуулгаваргүй байдалд өршөөлтэй хандаж чаддаг. Энэ нь үнэхээр ийм байдаг уу? Зарим хүмүүсийн хувьд, тэд Бурханы тэвчээрийг нэг удаа эсвэл хэдэн удаа мэдэрснийхээ дараа өөрсдийн Бурханы талаарх ойлголт дахь хөрөнгө мэт үүнд ханддаг бөгөөд Бурхан нэг удаа мөн үүрд тэдэнд хүлээцтэй хандаж, тэдэнд өршөөлтэй хандах болно гэж итгэдэг ба амьдралынхаа явцад тэд Бурханы тэвчээрийг хүлээн авч үүнийг Бурхан хэрхэн тэдэнд ханддагийн стандарт гэж үзэх болно. Бурханы тэвчээрийг нэгэнтээ мэдэрснийхээ дараа Бурханыг үүрд тэвчээр хэмээн тодорхойлж, энэ тэвчээр нь хязгааргүй, нөхцөлгүй бөгөөд үндсэндээ зарчимгүй гэж тодорхойлдог. Эдгээр итгэл нь зөв үү? Бурханы мөн чанар эсвэл Бурханы зан чанарын тухай асуудлыг хэлэлцэх бүрд та нар цөхөрсөн мэт харагддаг. Та нарын ийм байгааг харах нь Намайг бага зэрэг ууртай болгодог. Та нар Бурханы мөн чанартай холбоотой олон үнэнийг сонссон; та нар мөн Бурханы зан чанартай холбоотой олон сэдвийг сонссон. Гэсэн хэдий ч, та нарын сэтгэлд эдгээр асуудал болон эдгээр талуудын үнэн нь зүгээр л онол болон бичигдсэн үгс дээр үндэслэсэн дурсамжууд юм. Та нарын хэн нь ч, Бурханы зан чанар яг юу болохыг өөрсдийн амьдралдаа хэзээ ч мэдэрч чадахгүй мөн Бурханы зан чанар яг юу болохыг та нар харж чадахгүй. Тиймээс, та нар өөрсдийн итгэл үнэмшилдээ мунгинаж, Бурханд хандах хүндэтгэлгүй хандлагатай болж, Түүнийг үл тоох хүртлээ та нар бүгд сохроор итгэдэг. Та нар Бурханд хандах ийм хандлагатай байх нь юунд хүргэх вэ? Энэ нь та нарыг үргэлж Бурханы талаар дүгнэлт гаргахад хүргэдэг. Та нар өчүүхэн төдий мэдлэг олж авангуутаа маш их сэтгэл хангалуун болж, Бурханыг бүхэлд нь олж авсан мэт та нарт санагддаг. Дараа нь та нар Бурхан ийм л байдаг гэж дүгнэх бөгөөд Түүнийг чөлөөтэй хөдөлгөдөггүй. Тэгээд Бурхан ямар нэг шинэ зүйлийг хийх болгонд та нар Тэр бол Бурхан гэж хүлээн зөвшөөрч чаддаггүй. Нэг л өдөр, Бурхан: “Би хүнийг дахиж хайрлахгүй; Би цаашид хүнд өршөөл үзүүлэхгүй; Надад цаашид хүнийг гэх ямар ч тэсвэр, тэвчээр байхгүй; Би хүний эсрэг туйлын жигшил зэвүүцэл, дургүйцлээр дүүрэн байна” гэж хэлэх үед хүмүүс ийм төрлийн мэдэгдэлтэй зүрх сэтгэлийнхээ гүнээс зөрөлдөх болно. Тэдний зарим нь бүр: “Та миний Бурхан байхаа больсон; Та миний дагахыг хүссэн Бурхан байхаа хэдийнээ больсон. Хэрвээ та ингэж хэлж байгаа бол, Та цаашид миний Бурхан байх эрхгүй бөгөөд би Таныг цаашид дагах хэрэггүй. Хэрвээ Та надад өршөөл үзүүлэхгүй, намайг хайрлахгүй, надад хүлээцтэй хандахгүй бол би Таныг цаашид дагахгүй. Хэрвээ Та намайг хязгааргүйгээр тэвчиж, надад үргэлж хүлээцтэй хандаж, Та бол хайр, Та бол тэвчээр, Та бол тэсвэр гэдгээ надад харуулах юм бол би Таныг дагаж чадна, зөвхөн тэр үед л би эцсээ хүртэл дагах итгэлтэй болох болно. Нэгэнт би Таны тэвчээр болон өршөөлийг хүртсэнээс хойш, миний дуулгаваргүй байдал болон гэм нүглийг үүрд өршөөгдөж, үүрд уучлагдаж байх ба би хэзээ ч, хаана ч нүгэл үйлдэж, хэзээ ч, хаана ч улайж өршөөгдөж мөн Таныг хэзээ ч хаана ч уурлуулж болно. Танд миний талаар өөрийн гэсэн санаа бодол эсвэл дүгнэлт байх ёсгүй” гэж хэлэх нь ч бий. Хэдийгээр чи ийм асуултын талаар тийм субьектив болон ухамсарт байдлаар бодохгүй ч гэсэн, Бурханыг чи өөрийн гэм нүглийг уучлуулах хэрэгсэл, сайхан хүрэх газрыг олж авахад ашиглагдах обьект мэтээр үзэх тоолондоо чи өөрийн мэдэлгүйгээр амьд Бурханыг аль хэдийн өөрсдийн эсрэг, өөрсдийн дайсан болгон тавьсан байдаг. Энэ бол Миний хардаг зүйл. Чи магадгүй, “би Бурханд итгэдэг”; “би үнэнийг эрж хайдаг”; “би өөрийн зан чанараа өөрчлөхийг хүсдэг”; “би харанхуйн нөлөөнөөс чөлөөлөгдөхийг хүсдэг”; “би Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хүсдэг”; “би Бурханд дуулгавартай байхыг хүсдэг”; “би Бурханд үнэнч байж, үүргээ сайн гүйцэтгэхийг хүсдэг” гэх мэт зүйлсийг хэлсээр байна байх. Гэвч, чиний хэлж буй зүйлс хэдий сайхан сонсогдовч, чи хэдий их онол мэддэг ч, тэр онол хэдий сүржин, хэдий эрхэм дээд байсан ч, бодит байдал дээр та нарын ихэнх нь одоо журам дүрэм, сургаал номлол болоод Бурханы талаар дүгнэлт хийхийн тулд өөрсдийн эзэмшсэн онолыг хэрхэн ашиглахаа аль хэдийн сурсан бөгөөд Түүнийг хар аяндаа л өөрсдийн эсрэг тавьдаг. Хэдий чи бичиг үсэг, онолыг эзэмшсэн ч, чи үнэний бодитойд хэзээ ч үнэхээр ороогүй, иймээс чиний хувьд Бурхантай ойр болох, Бурханыг мэдэх, Бурханыг ойлгох нь маш хэцүү байдаг. Энэ бол өрөвдөлтэй!

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах