Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 4

2021-09-08

Бурханыг олон жилийн турш дагаж, Түүний үгийн хангалтыг олон жил эдэлсэн хүний хувьд, Бурханы талаарх түүний тодорхойлолт нь мөн чанартаа хуурамч шүтээний өмнө хүндэтгэн мөргөдөг хүнийхтэй адил бол тухайн хүн Бурханы үгийн бодит байдлыг олж аваагүй гэдгийг энэ нь илтгэнэ. Учир нь тэр Бурханы үгийн бодит байдалд ердөө ороогүй бөгөөд энэ шалтгааны улмаас Бурханы үгэнд угаасаа байдаг бодит байдал, үнэн, санаа зорилго, хүн төрөлхтөнд тавьсан шаардлага зэрэг нь бүгд тэр хүнтэй огт хамаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, ийм хүн Бурханы үгийн өнгөц утгын талаар хэчнээн хүчин чармайлт гаргалаа ч энэ бүхэн нь нэмэргүй юм: Учир нь тэр ердөө үг үсгийг л эрэлхийлдэг тул түүний олж авах зүйл мөн л үг үсэг төдий байх болно. Бурханы хэлдэг үг гаднаа энгийн ч бай, гүн гүнзгий ч бай, амь руу ороход хүнд шаардлагатай бүх үнэн юм; тэдгээр нь сүнсээрээ болон махан биеэрээ амьд үлдэх боломжийг хүнд олгодог амийн усны эх булаг билээ. Тэдгээр нь хүнийг амьд үлдэхэд хэрэгтэй зүйлээр; өдөр тутмын амьдралдаа биеэ авч явахад нь зориулсан зарчим, итгэл үнэмшлээр; аврагдахын тулд хүний дамжин өнгөрөх ёстой зам, зорилго болон чиглэлээр; Бурханы өмнө бүтээгдсэн зүйл нь болохын хувьд эзэмших ёстой бүх үнэнээр; Бурханыг хэрхэн дуулгавартай дагаж, шүтэн мөргөх тухай бүх үнэнээр хангадаг. Тэр нь хүний амьд үлдэх баталгаа, хүний өдөр тутмын талх төдийгүй, хүнийг хүчтэй, тэсвэртэй болгодог бат бөх дэмжлэг юм. Тэр нь бүтээгдсэн хүн төрөлхтний амьдран харуулдаг хэвийн хүн чанарын үнэний бодит байдлаар баялаг, хүн төрөлхтнийг завхралаас чөлөөлж, Сатаны урхинаас мултлах үнэнээр баялаг, Бүтээгчээс бүтээгдсэн хүмүүст өгсөн чин сэтгэлийн сургаал, сануулга, зоригжуулалт болон тайтгарлаар баялаг байдаг. Тэр нь бүхий л эерэг зүйлийг ойлгоход хүмүүсийг удирдан гэгээрүүлдэг гэрэлт цамхаг, зөв шударга, сайн бүхнийг амьдран харуулж, эзэмшихэд хүнийг хүргэдэг баталгаа, хүмүүс, үйл явдлууд болон эд зүйлсийг бүгдийг нь хэмждэг хэмжүүр, мөн түүнчлэн хүмүүсийг аврал болон гэрлийн зам руу хөтөлдөг жолоодлогын тэмдэг юм. Бурханы үгийн бодит туршлага дунд л хүн үнэн болон амиар хангагдаж чадна; эндээс л хүн хэвийн хүн чанар гэж юу болох, утга учиртай амьдрал гэж юу болох, жинхэнэ бүтээгдсэн зүйл гэж юу болох, Бурханд үнэхээр дуулгавартай байх гэж юу болохыг ойлгож авч чадна; эндээс л Бурханыг хэрхэн анхаарч халамжлах ёстойг, бүтээгдсэн зүйлийн үүргээ хэрхэн биелүүлэх ёстойг, хэрхэн жинхэнэ хүний дүртэй болох ёстойг ойлгож авч чадна; эндээс л жинхэнэ итгэл, жинхэнэ шүтлэг мөргөл гэж юу гэсэн үг болохыг ойлгож авч чадна; тэнгэр, газар бүх зүйлийн Захирагч хэн болохыг ойлгож авч чадна; бүхнийг захирагч Нэгний бүх зүйлийг захирч, удирдаж, хангадаг арга барилыг ойлгож авч чадна; бүхнийг захирагч Нэгний оршин тогтнож, үзэгдэж, ажилладаг арга барилыг ухаарч ойлгож авч чадна. Бурханы үгийг бодитоор туулахаас өөрөөр хүнд Бурханы үг болон үнэний талаарх ямар ч жинхэнэ мэдлэг, ойлголт байдаггүй. Ийм хүн бол чухамдаа амьд үхдэл, бүрэн цогцос бөгөөд Бүтээгчтэй хамаатай бүх мэдлэг түүнтэй огтхон ч хамаагүй байдаг. Бурханы нүдээр ийм хүн хэзээ ч Түүнд итгээгүй, мөн хэзээ ч Түүнийг дагаж байгаагүй, иймээс Бурхан ийм хүнийг жинхэнэ бүтээгдсэн зүйл гэх нь байтугай Өөрийн итгэгч, дагалдагч гэж хэзээ ч үздэггүй.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Өмнөх үг

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах