Христийн сүмийн дуу “Хаанчлалын Хааны зүс царай зүйрлэшгүй алдар суутай”

2020-09-14

Бурхан дэлхийд шинэ эхлэлийг авчирч,

газар дээр алдаршсан.

Эцсийн үзэсгэлэнт дүр зургаар Тэр

зүрхний тэмүүллээ илэрхийлдэг:

“Миний зүрхний хэмнэлийг дагаад

ус бүжиж, уулс дэвхэрч,

давлагаа эргийн хадыг дэлддэг.

Сэтгэлээ илэрхийлэх нь Надад амаргүй.”

Бурхан төлөвлөсөн зүйлээ хийсэн ба

үүнийг урьдчилан тогтоосон.

Энэ бол Бурханы хүмүүст харуулж, тэдэнд амсуулахыг хүссэн зүйл.

Хаанчлалын ирээдүй үнэхээр үзэсгэлэнтэй.

Хаанчлалын Хаан бол ялагч.

Зулайнаас өлмий хүртлээ мах цусны ул мөргүй,

Тэр бүхэлдээ ариун.

Хүний бодлоор сэвтээгүй бие нь ариун алдраар туяардаг.

Зулайнаасаа өлмий хүртэл

тэнгэрийн аура, зөвт байдлаар бялхдаг.

Сэтгэл татам үнэр анхилан гардаг.

Соломоны дуунд гардаг хайрт шиг Тэр

ариун хүмүүсээс ч үзэсгэлэнтэй,

эртний ариун хүмүүсээс эрхэм дээд.

Тэр хүн төрөлхтний дундах үлгэр жишээ.

Түүнийг хүнтэй жишимгүй,

Түүн рүү харахад ч хүн үл тэнцэнэ.

Түүний төрх, гадаад байдал,

дүрд хүрэх боломжгүй.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах