Христийн сүмийн дуу “Хаанчлалын сүлд дуулал (I) Хаанчлал дэлхий дээр бууж ирлээ” (Lyrics)

2020-07-07

1

Аа……Аа……Аа……Аа…… Аа……Аа……Аа……Аа……

Хаанчлал дэлхий дээр бууж ирсэн; Бурханы үнэн бие бүтэн, баялаг агаад. Хэн үүнийг тэмдэглэхгүй байх юм бэ? Хэн үүний төлөө баярлан бүжиглэхгүй байх юм бэ? Өө Сион, Бурханыг магтан ялалтын тугаа мандуул! Ялалтын дуугаа дуулж, Бурханы ариун нэрийг түгээ! Хүмүүс Бурханыг баярлан магтдаг, дуу хоолой бүхэн Түүний нэрийг өргөмжилж, бүгд Бурханы агуу үйл хэргийг хардаг. Одоо Түүний хаанчлал дэлхий дээр бууж ирсэн.

2

Газар дээрх бүх зүйл ээ, өөрсдийгөө ариусгаад Бурханд тахил ѳргѳгтүн! Одод оо, тэнгэр дэх байрандаа эргэж очиж, огторгуйд Бурханы агуу байдлыг харуулагтун! Түүнийг гэсэн хязгааргүй хайр, хүндлэлийг илэрхийлж байгаа газар дээрх хүмүүсийн дуу хоолойг. Бурхан анхааралтай сонсож байна. Хүмүүс Бурханыг баярлан магтдаг, дуу хоолой бүхэн Түүний нэрийг өргөмжилж, бүгд Бурханы агуу үйл хэргийг хардаг. Одоо Түүний хаанчлал дэлхий дээр бууж ирсэн.

3

Тэр өдөр бүх зүйл шинэчлэгдэн, Бурхан дэлхий дээр биечлэн бууж ирдэг. Цэцэгс баясан дэлгэрч, шувууд жиргэн, бүх зүйл баяслаар дүүрдэг! Хаанчлалын ёслолын буудлагын дуунаар Сатаны хаанчлал нуран унаж, хаанчлалын сүлд дууллын цуурайнд хэзээ ч сэргэхгүйгээр сүйрч байна. Хүмүүс Бурханыг баярлан магтдаг, дуу хоолой бүхэн Түүний нэрийг өргөмжилж, бүгд Бурханы агуу үйл хэргийг хардаг. Одоо Түүний хаанчлал дэлхий дээр бууж ирсэн.

4

Газар дээр хэн эсэргүүцэн босож зүрхлэх билээ? Бурхан хүмүүсийн дунд зогсохдоо дэлхий дээр бүх уур хилэн, гай гамшгийг авчирсан. Дэлхий одоо Бурханы хаанчлал болсон! Тэнгэр дээр үүлс хөлбөрөн нүүгэлтдэг, гол, нуурууд аялгуулан урсдаг. Ичсэн амьтад үүрнээсээ гарч, зүүрмэглэж буй бүх хүн Бурханаар сэрээлгэдэг. Бүх хүний хүсэн хүлээсэн өдөр эцэстээ ирлээ! Тэд хамгийн сайхан дууг Бурханд өргөж байна. Хүмүүс Бурханыг баярлан магтдаг, дуу хоолой бүхэн Түүний нэрийг өргөмжилж, бүгд Бурханы агуу үйл хэргийг хардаг. Одоо Түүний хаанчлал дэлхий дээр, одоо Түүний хаанчлал дэлхий дээр бууж ирсэн.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах