Өдөр тутмын Бурханы үг: Эцсийн өдрүүд дэх шүүлт | Эшлэл 88

2020-08-20

Хүний уламжлалт үзлээр Бурханы хайр бол Түүний нигүүлсэл, өршөөл, хүний сул талыг өрөвдөх хайр энэрэл юм. Хэдий эдгээр зүйл ч бас Бурханы хайр мөн боловч хэтэрхий өрөөсгөл бөгөөд хүнийг төгс болгодог Бурханы үндсэн арга барил биш. Зарим хүн өвчнөөсөө болоод л Бурханд итгэж эхэлсэн. Энэ өвчин бол чамд зориулсан Бурханы нигүүлсэл; үүнгүйгээр чи Бурханд итгэхгүй байх байсан бөгөөд хэрвээ чи Бурханд итгээгүй бол өдий хүрч чадахгүй байх байсан—тиймээс энэ нигүүлсэл ч гэсэн Бурханы хайр юм. Есүст итгэдэг байсан цаг үед хүмүүс үнэнийг ойлгоогүй учраас Бурханы дургүйг хүргэх юм их хийсэн, гэвч Бурханд хайр, өршөөл байдаг бөгөөд Тэрээр хүнийг өдий хүргэсэн, мөн хүн юу ч ойлгодоггүй хэдий ч Өөрийг нь дагахыг Бурхан хүнд зөвшөөрдгөөс гадна хүнийг эдүгээ хүртэл удирдан хөтөлсөн. Энэ Бурханы хайр биш гэж үү? Бурханы зан чанараас харагддаг зүйл бол Бурханы хайр юм—энэ бол туйлын үнэн! Чуулганыг байгуулах явдал оргилдоо хүрэх үед Бурхан үйлчлэл үзүүлэгчдийн ажлын алхмыг хийж, хүнийг ёроолгүй нүхэнд хаясан. Үйлчлэл үзүүлэгчдийн үеийн үгс бүгд махан биеийг чинь хараах, завхарсан сатанлаг зан чанарыг хараах, мөн Бурханы хүслийг хангалуун байлгадаггүй зүйлсийг чинь хараах хараал байлаа. Тэрхүү алхамд Бурханы хийсэн ажил сүр жавхлан мэт харагдаж, үүний дараахан Бурхан гэсгээлтийн ажлын алхмыг гүйцэтгээд, үхлийн шалгалт эхэлжээ. Ийм ажлаас хүн Бурханы уур хилэн, сүр жавхлан, шүүлт, гэсгээлтийг харахын зэрэгцээ бас Бурханы нигүүлсэл, хайр, өршөөлийг харсан юм; Бурханы хийсэн бүхэн, Түүний зан чанар болж харагдсан бүхэн нь хүнийг гэх хайр байсан бөгөөд Бурханы хийсэн бүхэн хүний хэрэгцээг хангаж чадсан. Хүнийг төгс болгохын тулд Тэр үүнийг хийсэн ба биеийнх нь хэмжээний дагуу хүнийг хангажээ. Бурхан үүнийг хийгээгүй бол хүн Бурханы өмнө ирж чадахгүй, Бурханы үнэн нүүр царайг мэдэх аргагүй байх байлаа. Хүн анх Бурханд итгэж эхэлсэн цагаас өнөөг хүртэл Бурхан хүнийг биеийн хэмжээнд нь тааруулан зугуухан хангаж байсан ба ингэснээр хүн дотроо Бурханыг аажмаар мэдэж авчээ. Өнөөдөр л хүн Бурханы шүүлт хэчнээн гайхалтайг ухаарч байна. Үйлчлэл үзүүлэгчдийн ажлын алхам нь бүтээлийн цаг үеэс өнөөг хүртэлх хараалын ажлын анхны тохиолдол байв. Хүн ёроолгүй нүх рүү хараагдсан. Хэрвээ Бурхан тэгээгүй бол хүн өнөөдөр Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болохгүй байх байлаа; Бурханы хараалаар л дамжуулан хүн Бурханы зан чанартай албан ёсоор тулгарсан юм. Үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтаар дамжуулан хүн илчлэгдсэн. Тэрээр өөрийнх нь үнэнч зан хүлээн зөвшөөрөхийн аргагүй, биеийн хэмжээ нь дэндүү жаахан, Бурханы хүслийг хангах чадваргүй, бас Бурханыг цаг үргэлж хангалуун байлгана гэж хэлдэг нь хоосон үгээс цаашгүй гэдгийг харжээ. Үйлчлэл үзүүлэгчдийн ажлын алхамд Бурхан хүнийг хараасан хэдий ч одоо эргээд харахад Бурханы ажлын тэрхүү алхам гайхалтай байлаа: Энэ нь хүний хувьд агуу эргэлтийн цэг болж, түүний амь зан чанарт асар их өөрчлөлт гаргажээ. Үйлчлэл үзүүлэгчдийн цаг үеэс өмнө хүн амийн эрэл хайгуулын талаар, Бурханд итгэх нь юу гэсэн үг болох талаар, эсвэл Бурханы ажлын мэргэн ухааны талаар юу ч ойлгоогүй, мөн Бурханы ажил хүнийг туршиж чадна гэдгийг ч ойлгоогүй. Үйлчлэл үзүүлэгчдийн цаг үеэс өнөөдрийг хүртэлх Бурханы ажил хэчнээн гайхалтай болохыг, хүний ухаан хүрэмгүй гэдгийг, мөн толгойгоо ажиллуулаад ч Бурхан хэрхэн ажилладгийг төсөөлж чадахгүй гэдгээ хүн харж, түүнчлэн өөрийнх нь биеийн хэмжээ үнэхээр өчүүхэн ба өөрт нь дуулгаваргүй зүйл хэтэрхий их байдаг гэдгийг хардаг. Бурхан хүнийг хараах үед энэ нь үр дүнд хүрэхийн төлөө байсан бөгөөд Тэр хүнийг үхүүлээгүй юм. Хэдийгээр Тэр хүнийг хараасан ч үгээр л үүнийгээ хийсэн бөгөөд Түүний хараал үнэндээ хүнд тусаагүй, учир нь Бурханы хараасан зүйл хүний дуулгаваргүй байдал байсан тул Түүний хараалын үг ч бас хүнийг төгс болгохын төлөө хэлэгдсэн. Бурхан хүнийг шүүсэн ч бай, хараасан ч бай, аль аль нь хүнийг төгс болгодог: Хоёулаа хүний доторх ариун бус зүйлийг төгс болгохын төлөө хийгддэг. Энэ аргаар дамжуулан хүн цэвэршүүлэгдэж, хүний дотор дутагдаж байгаа зүйл Түүний үг, ажлаар дамжуулан төгс болдог. Бурханы ажлын алхам бүр—хатуу ширүүн үг ч бай, шүүлт ч бай, эсвэл гэсгээлт ч бай—хүнийг төгс болгодог бөгөөд туйлын зохистой байдаг. Эрин үеүдийн туршид Бурхан ийм ажил хэзээ ч хийж байгаагүй; өнөөдөр Тэр та нарын дотор ажилладаг болохоор та нар Түүний мэргэн ухааныг ойлгосон. Та нар дотроо жаахан өвдөж шаналсан ч зүрх сэтгэл чинь тууштай, амар амгалан байгаа; Бурханы ажлын энэ үе шатыг эдлэх чадвартай байгаа нь та нарын ерөөл билээ. Ирээдүйд юу олж авч чадах чинь хамаагүй, өнөөдөр та нарын дотор Бурханы хийсэн ажил бүхэлдээ хайр гэдгийг л та нар хардаг. Хэрвээ хүн Бурханы шүүлт, цэвэршүүлэлтийг туулдаггүй бол түүний үйлдэл, урам зориг үргэлж өнгөцхөн түвшинд үлдэж, зан чанар нь үргэлж өөрчлөгдөөгүй хэвээр үлдэнэ. Үүнийг Бурханаар авхуулсанд тооцдог уу? Эдүгээ хүний дотор биеэ тоосон, ихэрхүү зан ихээхэн байсаар байгаа боловч хүний зан чанар урьдынхаасаа хавьгүй илүү тогтвортой байдаг. Бурхан чамтай харьцдаг нь чамайг аврахын төлөө байдаг бөгөөд чи тухайн үед хэсэг шаналж магадгүй боловч зан чанарт чинь өөрчлөлт гарах өдөр ирнэ. Тэр үед чи эргэж хараад, Бурханы ажил хэчнээн ухаалаг болохыг ойлгоно, тэр үед л чи Бурханы хүслийг үнэхээр ойлгож чадна. Өнөөдөр Бурханы хүслийг ойлгодог гэж хэлдэг зарим хүн байдаг боловч тэр нь дэндүү бодитой бус, үнэн хэрэгтээ тэд утгагүй юм ярьж байна, яагаад гэвэл, Бурханы хүсэл хүнийг аврахын төлөө байдаг уу, эсвэл хараахын төлөө байдаг уу гэдгийг тэд одоогоор хараахан ойлгоогүй байгаа. Чи одоо үүнийг тодорхой харж чадахгүй байж болох ч Бурханы алдрын өдөр ирснийг харах үе ирж, Бурханыг хайрлах нь хэчнээн утга учиртайг чи харна, ингэснээр чи хүний амьдралыг мэдэж авч, махан бие чинь Бурханыг хайрлах ертөнцөд амьдарч, сүнс чинь эрх чөлөөтэй болж, амьдрал чинь баяр хөөрөөр дүүрч, чи үргэлж Бурханд ойр байж, үргэлж Бурхан өөд харан найдах болно. Тэр цагт чи өнөөдрийн Бурханы ажил хэчнээн үнэ цэнтэйг лавтайяа мэднэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах