“Бурхан чиний хэлдэг шиг энгийн гэж үү?” Христийн сүмийн дуу

2020-06-10

Энэ олон жилд хүмүүсийн харсан зүйл нь зөвхөн Сүнс,

зөвхөн хүн, эрэгтэй хүн төдийгүй,

харин бас хүний үзэлтэй нийцэхгүй олон зүйл байсан,

иймээс хүмүүс Намайг хэзээ ч бүрэн ойлгож чаддаггүй.

Би оршин байдаг хэрнээ хий хоосон мөрөөдөл мэт

тэд Надад хагас итгэж, хагас эргэлзсээр байдаг,

тийм учраас энэ өдрийг хүртэл хүмүүс

Бурхан юу болохыг бас л мэдэхгүй хэвээр байгаа юм.

Чи Намайг ганц энгийн өгүүлбэрээр товч дүгнэж үнэхээр чадах уу?

Есүс бол Бурханаас өөр хэн ч биш,

Бурхан бол Есүсээс өөр хэн ч биш” гэж чи хэлж үнэхээр зүрхлэх үү?

“Бурхан бол Сүнснээс өөр юу ч биш,

Сүнс бол Бурханаас өөр юу ч биш” гэж хэлэх зориг чамд үнэхээр бий юү?

“Бурхан бол ердөө

махбодоор хувцасласан хүн” гэж чи хэлж зүрхлэх үү?

“Есүсийн дүр бол Бурханы агуу дүр мөн” гэж

чи үнэхээр хэлж зүрхлэх үү?

Чи Бурханы зан чанар болон дүрийг

хэл ярианы чадвараараа нэгд нэггүй тайлбарлаж чадах уу?

Чи Бурханы зан чанар болон дүрийг

хэл ярианы чадвараараа нэгд нэггүй тайлбарлаж чадах уу?

Одоо чи Бурхан юу болохыг үнэхээр мэдэх үү?

Бурхан хүн үү? Бурхан Сүнс үү?

Бурхан үнэхээр эрэгтэй юү?

Миний хийхийг хүсдэг ажлыг зөвхөн Есүс гүйцэлдүүлж чадах уу?

Хэрвээ чи Миний мөн чанарыг товчхон дүгнэхийн тулд

дээр хэлснээс зөвхөн нэгийг нь л сонгох юм бол

чи дэндүү мэдлэггүй үнэнч итгэгч юм.

Хэрвээ Би ердөө ганцхан л удаа махбод болсон биеэр ажилласан бол

та нар Намайг тодорхойлох байсан уу?

Чи ганц хялам хийж хараад л Намайг нэвт шувт мэдэж үнэхээр чадах уу?

Амьдралынхаа туршид үзэж амссан бүхнийхээ дүнд

чи Намайг үнэхээр бүрэн дүүрэн дүгнэж чадах уу?

Хэрвээ хоёр удаа бие махбодтой болохдоо Би адилхан ажил хийсэн бол

та нар Надад хэрхэн хандах байсан бэ?

Та нар Намайг загалмайд үүрд цовдлон орхих байсан уу?

Бурхан чиний хэлдэг шиг тийм энгийн байж болох уу?

Бурхан чиний хэлдэг шиг тийм энгийн байж болох уу?

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах