Сайн мэдээний кино "Судалгаа" Трейлер
2026-02-17
Лю Мүжэнь болон гэр чуулганы хэдэн итгэгч гамшиг улам ихсэж байгааг хараад, хэрвээ Эзэнийг хурдан угтан авахгүй бол гамшигт өртөнө гэдгийг мэдэрчээ. Тэд Эзэнийг угтан авахыг маш их хүсэж байсан ч пастор нь Эзэн их сүйрлийн дараа үүл хөлөглөн бууж ирнэ гэж хэлсэнд тэдний урам хугарав. Гэвч Эзэн Есүсийн хэлсэн “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” гэх үг тэдэнд шинэ гэрэл өглөө. Тэд онлайнаар Бурханы илрэлт ба ажлыг эрж хайхаар шийджээ. Гайхалтай нь, тэдний эрэл хайгуул, судалгаа санаанд оромгүй үр дүнд хүргэв: Тэд чуулгануудад хандаж хэлсэн Ариун Сүнсний айлдварууд болон үнэний Сүнсний илэрхийлсэн бүх үнэнийг сонслоо. Тэд эцэст нь гамшгийн дунд Эзэнийг угтан авсандаа хөл нь газар хүрэхгүй баярлаж, баярын нулимс унагасан юм!
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд