Христийн сүмийн дуу "Бие махбодтой болсон Бурхан хүн чанартай, түүнээс ч илүүтэйгээр бурханлаг чанартай"

2024-04-06

“Бие махбодтой болох” нь Бурхан махбодоор илрэх явдал;

бүтээгдсэн хүн төрөлхтний дунд Бурхан махбодын дүрээр ажилладаг.

Иймээс, Бурхан бие махбодтой болох гэх юм бол эхлээд махбод буюу

хэвийн хүн чанартай махбод байх ёстой;

энэ нь хамгийн үндсэн урьдач нөхцөл юм.

Бурхан бие махбодтой болохын утга учир нь

Бурхан махбодод амьдарч, ажилладаг бөгөөд

Бурхан мөн чанартаа махбод болж, хүн болдог.

Түүний хүн чанар бие махбодынх нь мөн чанарын төлөө оршдог;

хүн чанаргүй ямар ч махан бие байж болохгүй бөгөөд

хүн чанаргүй хүн бол хүн биш.

Ийм маягаар, Бурханы махбодын хүн чанар бол

Бурханы махбод болсон биеийн төрөлхийн чанар юм.

“Бурхан махбод болох үедээ ямар ч хүн чанаргүй,

тэр чигтээ бурханлаг чанартай” гэж хэлэх нь доромжлол юм,

учир нь ийм хэллэг ердөө байхгүй бөгөөд

бие махбодтой болох зарчмыг зөрчдөг.

Ажил гүйцэтгэгч нь Түүний хүн чанарт оршин буй бурханлаг чанар юм.

Түүний хүн чанар биш, харин бурханлаг чанар ажиллаж байгаа ч

энэхүү бурханлаг чанар нь Түүний хүн чанар дотор нуугдаж байдаг;

мөн чанартаа, Түүний хүн чанар биш,

харин бүрэн бурханлаг чанар ажлыг нь хийдэг.

Гэхдээ ажлыг гүйцэтгэгч нь Түүний махбод юм.

Тэр бол хүн, гэхдээ бас Бурхан гэж хэлж болно,

учир нь Бурхан махбодод амьдардаг Бурхан, хүний бүрхүүлтэй,

хүний мөн чанартай, бас Бурханы мөн чанартай.

Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас

бүтээгдсэн бүх хүнээс дээгүүр,

Бурханы ажлыг гүйцэтгэж чадах өөр ямар ч хүнээс дээгүүр байдаг.

Түүнийх шиг хүний бүрхүүлтэй бүх хүний дундаас,

хүн чанарыг эзэмшдэг бүх хүний дундаас

зөвхөн Тэр л бие махбодтой болсон Бурхан Өөрөө

бөгөөд бусад нь бүгд бүтээгдсэн хүн билээ.

Хэдийгээр тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн,

бүтээгдсэн хүмүүст хүн чанар л байдаг байхад

бие махбодтой болсон Бурхан бол өөр:

Түүний махбод хүн чанартай байдгаар зогсохгүй,

үүнээс ч чухал нь бурханлаг чанартай байдаг.

Нэгэнт Бурхан махбод болсон болохоор

Түүний мөн чанар нь хүн чанар ба бурханлаг чанарын хослол юм.

Энэ хослолыг Бурхан Өөрөө,

буюу газар дээрх Бурхан Өөрөө гэж нэрлэдэг.

Бурхан махбод болдог тул

Түүний мөн чанар нь хүн чанар ба бурханлаг чанарын хослол юм.

Энэ хослолыг Бурхан Өөрөө,

буюу газар дээрх Бурхан Өөрөө гэж нэрлэдэг.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах