Magtan duu “Ямар ч үед Та надтай хамт” (үгтэй)

2019-09-24

Би ертөнцөөр хэрэн хэсэж,

Зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.

Таны тааламжит үгсээр сэргэж,

Би гэрлийг харсан.

Би Таны үгээр шүүлтийг хүлээн авч

Хэчнээн гүнзгий завхарснаа ойлгосон.

Өөрийнхөө замналыг харахад

бүгд миний завхарсан зан чанарыг илэрхийлдэг.

Таны дэргэд байхад Сатаны хор хөнөөл,

Ганцаардсан шөнүүд ирэхээс айх зүйлгүй.

Таны дэргэд байхад би аюултай нүүр тулахаас,

Хэцүү бэрх аяллаас ч айх зүйлгүй.

Бэрхшээл дүүрэн бартаат замын дараа

Би гэрэлт маргаашийг угтана.


Харуусал гомдолд автсан би,

аврагдсандаа талархаж байна.

Та Өөрийн агуу өршөөлөөр

намайг ѳнѳѳдрийг хүртэл явахыг зөвшөөрсөн.

Алс хол байхад Таны үг намайг дууддаг.

Та намайг хор хөнөөлөөс хамгаалдаг.

Намайг тэрслэхэд Та нуугддаг.

Харин би хязгааргүй шаналалд унадаг.


Эргээд ирэхэд минь Та өршөөл үзүүлэн,

инээмсэглээд намайг чанга тэвэрдэг.

Сатанаас болж шархалж, шаналахад минь

Та намайг халуун дулаанаар эдгээж, тайтгаруулдаг.

Диаволын атганд намайг унахад,

Та зовнил, шаналлыг минь хуваалцдаг.

Үүр дахин цайж,

тэнгэр эргээд цэлмэнэ гэдэгт би итгэдэг.

Таны дэргэд байхад Сатаны хор хөнөөл,

Ганцаардсан шөнүүд ирэхээс айх зүйлгүй.

Таны дэргэд байхад би аюултай нүүр тулахаас

Хэцүү бэрх аяллаас ч айх зүйлгүй.

Бэрхшээл дүүрэн бартаат замын дараа

Би гэрэлт маргаашийг угтана.


Таны үг бол миний амь, Эзэн минь.

Таны үгээр би өдөр тайвширдаг.

Сатан намайг хүрээлэх үед

Таны үг надад мэргэн ухаан, хүч чадал өгдөг.

Унаж сөхрөн, зовох үед минь

Таны үг намайг хөтлөн дагуулдаг.

Дорой болж, унах үед минь

Таны үг намайг татаж, дэмждэг.


Хүнд хэцүү сорилттой тулгарахад минь

Таны үг гэрчлэлд зогсоохоор хөтөлдөг.

Би Тантай хамтдаа ярьж амьдарна,

Бидний хооронд ямар ч зай үгүй.

Таны дэргэд байхад Сатаны хор хөнөөл,

Ганцаардсан шөнүүд ирэхээс айх зүйлгүй.

Таны дэргэд байхад би аюултай нүүр тулахаас

Хэцүү бэрх аяллаас ч айх зүйлгүй.

Бэрхшээл дүүрэн бартаат замын дараа

Би гэрэлт маргаашийг угтана.

Би гэрэлт маргаашийг угтана.

Тантай хамт.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах