
Магтан дууны бүжиг “Би зүгээр л Бурханыг дагана”
2025-05-05
I
Бартаат замд би Христийг дагадаг.
Зовлон, цэвэршүүлэлтээр дамжуулан Бурханы хайрыг мэдэрдэг.
Үнэнийг олж авснаар зан чанар минь өөрчлөгдөж,
шүүлт туулаад би аврагддаг.
Бурханы үг хурц илд мэт, миний завхралыг ил болгодог;
намайг шүүж, ариусган, амьдралыг минь өөрчилдөг.
Бурханы хайр татам байдлыг харсан тул Түүнийг хайрлахаар би эрэлхийлдэг,
насан туршдаа Бурханыг дагахаа амиараа тангарагладаг.
Маргааш амьдарсан ч, үхсэн ч бай,
тэнгэр нурж, газар цөмөрсөн ч бай хамаагүй,
би зүгээр л Бурханыг дагаж, үүргээ сайн гүйцэтгэнэ,
үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг гэрчилнэ.
Алхах тусам амийн минь зам улам гэрэлтэй болно.
II
Бартаат замд би Христийг дагадаг.
Христ бол бодит Бурхан гэдгийг би таньж мэдсэн.
Шалгалт, зовлон бэрхшээлийн үеэр Бурхан намайг залж чиглүүлдэг,
Түүний үгээс би хүч олж авдаг.
Бурханы үг жинхэнэ гэрэл мэт, урагшлах замыг минь гийгүүлдэг.
Би итгэлээр дүүрэн, Бурханыг дагахаар хатуу шийдсэн.
Бурхан миний түшиг тулгуур, амь үхэл минь Түүний гарт байдаг.
Диаволууд болон Сатанд би яаж буулт хийж болох билээ?
Маргааш амьдарсан ч, үхсэн ч бай,
тэнгэр нурж, газар цөмөрсөн ч бай хамаагүй,
би зүгээр л Бурханыг дагаж, үүргээ сайн гүйцэтгэнэ,
үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг гэрчилнэ.
Алхах тусам амийн минь зам улам гэрэлтэй болно.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд