Христийн сүмийн дуу “Бурхан бүх зүйлийг захирдгийг туршлагаар дамжуулан хэрхэн баталгаажуулах вэ”

2026-08-04

I

Хэрвээ чи туршлагаараа дамжуулан Бурхан бүх зүйлийг захирч, бүх зүйлийн хувь заяаг зохион байгуулдаг гэх баримтыг үнэхээр ухаарвал Иовын адилаар эдгээр үгийг хэлж чадна: “Би Таны тухай чихээрээ сонссон: харин одоо нүдээрээ Таныг харж байна. Тэгээд л би өөрийгөө жигшиж, шороо ба үнсэн дунд гэмшдэг” (Иов 42:5–6). Чи бүтээгдсэн зүйлийн өнцгөөс, Бурхан бүх зүйлийг захирдаг, бүх зүйл Түүний удирдлага, зохион байгуулалт дор байдаг гэдгийг таньж мэдэх өнцгөөс, өөрт тулгарч буй бүх хүн, үйл явдал, зүйлд хандаж, тэдгээрээс сургамж авч, Бурханы хийдэг бүхэн дэх Бурханы санаа зорилгыг мэдэж авч, Бурхан чам дээр юунд хүрч, юуг биелүүлэхийг хүсэж байгааг мэдэж авах хэрэгтэй. Удахгүй, ойрын ирээдүйд чи Иов тэр үгийг хэлэхдээ ямар мэдрэмжтэй байсныг туулж мэдэрнэ.

II

Хэрвээ чи том, жижиг гэлтгүй Иовынхтой төстэй шалгалт туулж, энэ шалгалтаар дамжуулан Бурханы гар ажиллаж байгааг болон Бурханы дээд эрхийн баримтыг хэдийнээ мэдэрч, энэ хэрэг явдлыг захирч, зохион байгуулах Бурханы тодорхой санаа зорилго болон хүмүүсийн дагах ёстой замыг мэдэж авсан бол эцэст нь чи Бурханы чам дээр хүрэхийг хүссэн эерэг үр нөлөө, чиний төлөөх Бурханы уйгагүй санаа зорилго болон чамд тавьж буй Түүний хүлээлт зэргийг туулж мэдэрч чадна. Энэ бүхнийг туулж мэдрэх үедээ чи Бурхан үнэнийг илэрхийлж, чамайг амиар хангаж чадна гэдэгт зүгээр ч нэг итгэхгүй; харин Бүтээгч үнэхээр оршин байдгийг маш бодитой байдлаар туулж мэдэрнэ, Бүтээгч бүх зүйлийг бүтээж, захирдаг гэх баримт оршин байдгийг ч бас туулж мэдэрнэ.

III

Энэ бүх зүйлийг туулж мэдрэх үед Бурханд итгэх итгэл чинь нэмэгдэнэ, энэ нь Бурханд итгэж, найдаж, Түүнийг дагадаг гэдгээ, түүнчлэн Бурхан бүх зүйлийг захирдаг, хаа сайгүй оршдог гэх баримтыг зүрх сэтгэлдээ бүрэн батлах боломжийг чамд маш бодитоор олгоно. Чамд ийм баталгаа, ийм туршлага байх үед Өмнө нь хэчнээн их шаналал, уй гашуу туулсан байлаа ч тэр нь утаа мэт замхарч, зүрх сэтгэл чинь баяр хөөрөөр бялхаж, чи баярлан хөөрч, аз жаргалдаа умбах болно. Бурхан бүх зүйлийг захирдаг гэх баримтыг үнэхээр баталж, туулж мэдрэх үед энэ нь чи Бурхантай үнэхээр нүүр тулан уулзаж, учирч, харилцаж байгаатай адил юм.

IV

Хүн үнэхээр Бурханы царайг харж, Иов Ехова Бурханыг харахдаа мэдэрсэн тэрхүү мэдрэмжийг жинхэнээсээ мэдэрч чадах үед энэ нь тэдний Бурханд итгэх итгэлийн чухал үе шат болдог. Энэ бол үнэхээр гайхалтай зүйл! Хүн бүр ийм үр дүн, ийм нөхцөл байдлыг тэсэн ядан хүлээдэг бөгөөд үүнийг туулж, тийм туршлагатай болохыг хүн бүр хүсдэг. Чамд ийм хүлээлт байгаа болохоор эргэн тойронд чинь тохиолдож буй бүхнийг туулахдаа чи зөв үзэл бодол, байр суурьтай байж, Бурханы хүмүүст зааж, хэлдэг арга замаар бүхнийг туулж, ухамсарлаж, бүхнийг Бурханаас хүлээн авч сурах ёстой, Бурханы үгийн дагуу үнэнийг шалгуураа болгон бүх зүйлийг харж сурах ёстой. Ингэснээр чиний итгэл өөрт чинь ч мэдэгдэхгүйгээр улам бүр нэмэгдэж, Бурхан бүх зүйлийг, бүхий л зүйлийг захирдаг гэх баримт зүрх сэтгэлд чинь аажмаар батлагдаж, нотлогдох болно.

“Үг. VI Боть: Үнэнийг эрэлхийлэх тухай. Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (14)”-ѳѳс

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах