Магтан дууны бүжиг “Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ”

2024-11-07

I

Библид дүрсэлсэн “Адамд өгсөн Бурханы тушаал” гэх дүр зураг

сэтгэл хөдөлгөм, дулаахан зураг билээ.

Энд зөвхөн Бурхан, хүн хоёр л байгаа боловч

тэдний ойр дотно харилцаа нь чамд дүүрэн бахдал төрүүлнэ.

II

Бурханы бялхам хайр хүнд харамгүй өгөгдөж, хүнийг хүрээлдэг;

хүн гэмгүй, ариун, санаа зовох зүйлгүй байж,

Бурханы харцан дор жаргалтай амьдардаг;

Бурхан хүнд санаа тавьж,

хүн Бурханы хамгаалалт, ерөөл дор амьдарч,

хүний хийж, хэлж буй бүхэн

Бурхантай нягт холбоотой, салшгүй байна.

III

Бурхан хүнийг бүтээсэн мөчөөсөө эхлэн хүний төлөө хариуцлага үүрэхээ мэдэрсэн.

Түүний хариуцлага юу вэ?

Тэр хүнийг хамгаалж, харж хандах ёстой.

Хүн Өөрт нь итгэж, үгийг нь дагаж чадна гэж Тэр найддаг.

Энэ нь бас хүнд тавьж буй Бурханы анхны найдвар юм.

IV

Бурхан тийм найдвартайгаар дараах зүйлийг хэлдэг:

“Цэцэрлэгийн бүх модны жимснээс чөлөөтэй идэж болно.

Харин сайн мууг мэдүүлэгч модны жимсээс л идэж болохгүй,

учир нь идсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхнэ.”

Эдгээр энгийн үг Бурханы санаа зорилгыг төлөөлдөг.

Эдгээр нь мөн Бурхан зүрх сэтгэлдээ

аль хэдийн хүнд санаа тавьж эхэлснийг илчилдэг.

V

Энэ энгийн хэдэн үгээс бид Бурханы зүрх сэтгэлийг хардаг.

Бурханы зүрх сэтгэлд хайр байдаг уу? Санаа зовнил байдаг уу?

Бурханы хайр, санаа зовнилыг ухамсарлаж болохоор үл барам,

бас гүнзгий мэдэрч болно.

Мөс чанар, хүн чанартай хүний хувиар чи

халуун дулааныг мэдэрч, халамжлуулж, хайрлуулж байгаагаа мэдэрч,

аз жаргалыг мэдэрнэ.

VI

Чи эдгээр зүйлийг мэдрэхээрээ Бурханд хэрхэн хандах вэ?

Бурханаас салж ядах уу?

Зүрх сэтгэлийнхээ угаас Бурханыг хайрлаж, хүндлэх үү?

Зүрх сэтгэл чинь Бурханд улам ойртох болов уу?

Чи үүнээс Бурханы хайр хүнд яг хэр чухал болохыг харж болно.

Гэвч хүмүүс Бурханы хайрыг ухамсарлаж, ойлгох нь бүр ч илүү чухал юм.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах