Христийн сүмийн дуу “Итгэл чинь яг ямар вэ?”

2026-10-01

I

Та нарын ам Намайг мэхлэх үг, бузар булай үг, Надаас урвах үг, биеэ тоосон үгээр дүүрсэн байдаг. Та нар Надад чин сэтгэлийн үг, ариун үг, Миний үгийг туулах, Намайг дуулгавартай дагах үгийг хэзээ ч хэлж байгаагүй. Та нарын итгэл яг ямар вэ? Та нарын зүрх сэтгэл дур хүсэл, мөнгөөр дүүрэн, оюун ухаан чинь материаллаг зүйлээр дүүрэн байдаг. Өдөр бүр Надаас юуг яаж авахаа тооцоолж байдаг. Өдөр бүр та нар Надаас хэчнээн их эд баялаг, хэчнээн их материаллаг зүйл олж авснаа тоолдог. Өдөр бүр та нар бүр их ерөөл өөрсөд дээр чинь ирэхийг хүлээдэг, ингэснээр та нар эдэлж болох илүү их, илүү өндөр зүйлсийг эдэлнэ.

II

Хором бүрд та нарын бодол санаанд Би биш, Надаас ирдэг үнэн ч биш, харин та нарын нөхөр, эхнэр, хүүхдүүд болон идэж, өмсдөг зүйлс чинь байдаг. Та нар яаж илүү сайн, илүү өндөр таашаал авч болох талаар боддог. Гэвч гэдсээ хагартал чихлээ ч гэсэн та нар зүгээр л цогцос хэвээр бус уу? Гаднаа үнэхээр сайхан хувцсаар өөрсдийгөө гоёлоо ч гэсэн, алхаж яваа амьгүй үхдэл хэвээр бус уу? Та нар ходоодныхоо төлөө үсээ буурал болтол шаргуу хөдөлмөрлөдөг хэр нь Миний ажлын төлөө хэн нь ч ширхэг үс ч золиосолдоггүй. Та нар махан биеийнхээ төлөө, охид хөвгүүдийнхээ төлөө байнга яаран тэвдэж, биеэ зүдрээж, тархиа гашилгадаг— тэгсэн хэр нь нэг нь ч Миний санаа зорилгын төлөө санаа зовниж, сэтгэл түгшдэггүй. Та нар Надаас юу олж авна гэж найдсаар байгаа юм бэ?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Дуудагддаг нь олон ч сонгогддог нь цөөхөн”-ѳѳс

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах