Магтан дууны бүжиг “Бурханыг хайрладаг хүмүүс үнэхээр жаргалтай”

2024-05-16

Бурханыг хайрладаг хүмүүс үнэхээр жаргалтай;

тэд Ариун Сүнсний ажил, удирдамжийг эдэлдэг.

Бурханы үгийг уншаад тэд гэгээрч, гэрэлтүүлэгддэг;

зүрх сэтгэлдээ гэрэлтэй, дагах замтай байдаг.

Махан биеэс урваж, хорвоо ертөнцийг орхиж,

Бурханы өмнө амьдрах нь хэчнээн цэнгэлтэй.

Бурханы хүслийг бодож, үүргээ сайн биелүүлснээр

тэдний сэтгэл таашаал авч, амар тайван болдог.

Бурханыг хайрладаг хүмүүс үнэхээр жаргалтай;

тэднийг шүүлт, гэсгээлт үргэлж дагалддаг.

Шүүлт хүлээн аваад тэд цэвэрлэгддэг,

зан чанарын өөрчлөлт нь Бурханд алдар суу авчирдаг.

Бурханыг хайрладаг хүмүүс үнэхээр жаргалтай;

Бурханы хүслийг дагах нь тэнгэрлэг үүрэг даалгавар гэж тэд үздэг.

Үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаад

Бурханаас эмээж, гэрэл дунд амьдардаг.

Бурханыг хайрладаг хүмүүс үнэхээр жаргалтай.

Бурханыг хайрладаг хүмүүс үнэхээр жаргалтай;

тэд Түүний шалгалт, төгс болголтыг хүлээн авдаг.

Шаналал, гай зовлонгийн үеэр Бурхан дэргэд нь байснаар

тэд Бурханы хайр хэчнээн бодитой болохыг мэдэрдэг.

Сатаны нөлөөнөөс зайлснаар тэд Бурхантай нэг санаатай болдог.

Цэвэршүүлэлтээр дамжуулан тэдний хайр улам цэвэр болж,

Бурханыг үүрд өргөмжилж, гэрчилдэг.

Бурханыг хайрладаг хүмүүс үнэхээр жаргалтай;

тэд сайн, муу цаг үед Түүний зохицуулалтанд захирагддаг.

Тэд үхэх хүртлээ Бурханыг үнэнчээр дагаж,

Түүний төлөө бүх амьдралаа зарлагаддаг.

Бурханыг хайрладаг хүмүүс үнэхээр жаргалтай;

тэд чин сэтгэлээсээ, үнэнч шударгаар Бурханыг шүтэн мөргөдөг.

Тэд Түүний дотнын хүмүүс болж, Түүний амлалт, ерөөлийг хүлээн авдаг.

Бурханыг хайрладаг хүмүүс үнэхээр жаргалтай.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах