Магтан дууны бүжиг “Бүтээгдсэн зүйлийн зүрх сэтгэлийн дуу”

2024-05-25

I

Олон удаа би хашхирахыг хүссэн ч тохиромжтой газар байсангүй. Олон удаа би чанга дуулахыг хүссэн ч огтхон ч аялгуу олоогүй. Олон удаа би бүтээгдсэн зүйлийн хайраа илэрхийлэхээр эрмэлзсэн. Xаа сайгүй эрж, хайсан ч хэлэх үгээ олж чадсангүй. Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурхан, Та миний сэтгэл дэх хайр. Зүрх минь булгилж, гар минь бүжиж, энэ дэлхийд ирснийг тань магтдаг.

II

Хүн тоос шорооноос бий болсон, ямар ч эрч хүчгүй. Бурхан хүнийг бүтээж, хүнд амийн амьсгал өгч, тийнхүү тэд газар дээр амьдрах болсон. Сатан хүнийг завхруулж, хүний эрүүл ухаан, мөс чанар алдагдсан нь хэчнээн уйтай. Тэд үеэс үед өдийг хүртэл доройтсоор ирсэн. Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурхан, Та миний сэтгэл дэх хайр. Хумхын тоос ч гэлээ би Таны алдар суутай царайг харж чадна. Танд сөгдөж, шүтэн мөргөхгүй байж би яахан чадах билээ?

III

Бурхан хүнийг бүтээсэн, тэднийг хайрладаг болохоор тэднийг аврахаар дахин махбод болсон. Тэрээр доромжлол, элдэв янзын өвдөлт шаналлыг амсаж, амьдралын сайхан, гашуун бүхнийг амссан, энэ нь хүнийг сайхан хүрэх газарт аваачихын төлөө билээ. Ийм авралыг бидэнд авчирсан байхад бид Түүнд эцэс төгсгөлгүй талархахгүй байж яахан болох билээ? Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурхан, Та миний сэтгэл дэх хайр. Би гүн гүнзгий завхарсан атал Та өнөөдөр намайг аварсан. Танд сөгдөж, шүтэн мөргөхгүй байж би яахан чадах билээ?

IV

Өнөөдөр би аврагдаж, зөв замд орсон, энэ бол Бурханы нигүүлсэл, ерөөлийн л ач. Би Бурханы үгийг эдэлж, Бурханы шүүлтийг туулдаг. Би Бурханы зөвт, ариун байдлыг мэдэж авсан. Элдэв янзын хавчлага, шаналал, зовлон бэрхшээлийг туулаад Бурхан л хамгийн хайр татам гэдгийг би ухаардаг. Бурханы ажлыг туулаад би цэвэрлэгдэж, эцэст нь гэрэлд амьдардаг. Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурхан, Та миний сэтгэл дэх хайр. Таны зохицуулалтыг дуулгавартай дагаж, Таны санаа зорилгыг хангаснаар би аливааг өөртөө зориулж сонгохоо болино.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах