Магтан дууны бүжиг “Бурханыг хайрлах нь миний чин зүрхний хүсэл”

2024-11-30

I

Өргөн уудам хорвоод урсгал дагаад би

үнэн гэж юу болохыг хэзээ ч мэдээгүй.

Төгс Хүчит Бурханы үгийг уншсаны дараа л би

амьдралын нууцыг олж мэдсэн.

Бурханы үг нэг бүрчлэн үнэн, бас бидний аминд хэрэгтэй зүйл.

Бурханы үгийн усалгаа, тэжээлийг эдлэн,

би үнэнийг ойлгож, зүрх сэтгэл минь цэлмэсэн.

Бурханы үгийг хэрэгжүүлж, туулснаар

амь минь аажмаар өсөж,

зүрх сэтгэл минь үнэнийг улам их эрхэмлэдэг;

Бурханы үг бол амийн онч мэргэн үг.

Христ бол бодит Бурхан,

магтаал талархлаа би өргөе.

Бурханыг хайрлахаар эрэлхийлэх нь миний чин зүрхний хүсэл;

Бурханыг би үүрд мөнхөд хайрлахыг хүснэ!

II

Бурханы үг хүний гүн гүнзгий завхралын үнэн төрх, эх сурвалжийг илчилдэг.

Хүмүүс биеэ тоосон, ихэрхүү, аминч, ов мэхтэй,

мөс чанар, эрүүл ухаан огт байхгүй.

Би Бурханыг гэх хайр, дуулгавартай байдлыг эрэлхийлэхийг хүсдэг мөртөө

Түүнд үргэлж тэрсэлж, эсэргүүцдэг;

Бурханы төлөө зарлагаддаг зүйлийн маань дэндүү их нь хольцтой,

энэ бүхнийг би тэнгэрийн хаанчлалын ерөөлөөр солихын төлөө л хийдэг.

Завхарсан, муухай төрхөө хараад

зүрх сэтгэл минь харууслаар дүүрч, өөрийгөө үзэн яддаг.

Бурханы шүүлт, ариусгалтыг хүлээн авч, завхралаасаа салж,

Түүнийг гэх хайраа цэвэр байлгамаар байна.

Төгс Хүчит Бурхан, бидний хайрт бол хүний мөнхийн хайрыг хүртэх эрхтэй.

Бурханыг хайрлахаар эрэлхийлэх нь миний чин зүрхний хүсэл;

Бурханыг би үүрд мөнхөд хайрлахыг хүснэ!

III

Бурханы илэрхийлсэн бүх үнэн хүний амьдралын гэрлийг надад харуулсан.

Шалгалт, цэвэршүүлэлтийн зовлон туулаад

би Бурханаас эмээж, Түүнд дуулгавартай болсон.

Бурханы үг намайг ариусгаж, Сатаны харанхуй нөлөөнөөс намайг аварсан,

амь зан чанар минь өөрчлөгдөж,

эцэст нь би Бурхантай нийцтэй болж чадсан.

Бурханы үгийг туулснаар л

үнэн бол амь, маш үнэ цэнтэй гэдгийг би ухаарсан;

завхралаасаа салж, үнэнийг хэрэгжүүлснээр л

жинхэнэ хүний төрхийг амьдран харуулдаг болсон.

Христ бол бодит Бурхан,

Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд би үүргээ сайн гүйцэтгэнэ.

Бурханыг хайрлахаар эрэлхийлэх нь миний чин зүрхний хүсэл;

Бурханыг би үүрд мөнхөд хайрлахыг хүснэ!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах