Magtan duu “Бодитой Бурханд итгэхийн ашиг тус нь агуу”

2021-01-20

Хүний Хүү үргэлжлүүлэн ярьдаг. Энэ өчүүхэн хүн алхам тутам биднийг Бурханы ажилд чиглүүлдэг. Бид олон шалгалт, гэсгээлтийг туулж, мөн үхлээр туршигдсан. Бид Бурханы зөвт байдал сүр жавхлангийн тухай суралцдаг. Бид Бурханы энэрэл, хайрыг эдэлдэг. Бид Түүний мэргэн ухаан, хүч чадалд талархаж, хайр татам байдал, хүнийг аврах хүслийг нь хардаг. Энэ жирийн хүний үгээс бид Бурханы мөн чанар, хүсэл, зан чанарыг мэдэж, хүний уг чанар ба мөн чанарыг мэдэж, аврал ба төгс болгуулах замыг хардаг.

Түүний үг биднийг үхүүлж, дахин төрүүлдэг. Тэр үгс буруутгал, өртэй байдлыг мэдрүүлдэг. Гэсэн ч бас бидэнд тайвшрал авчирдаг. Түүний үг маш их шаналал авчирдаг ч баяр хөөр, амар тайвныг өгдөг. Одоо дайснууд Түүний уур хилэнд үнсэн товрог болсон. Одоо Түүнд нядлагдах хурга, нүдний цэцгий нь болсон. Бид Түүний авардаг хүмүүс, нүдэн дэх өт хорхой, Түүний өдөр шөнөгүй хайдаг төөрсөн хурга нь билээ. Энэ жирийн хүний үгээс бид Бурханы мөн чанар, хүсэл, зан чанарыг мэдэж, хүний уг чанар ба мөн чанарыг мэдэж, аврал ба төгс болгуулах замыг хардаг.

Тэр биднийг өрөвдөж, өргөж, жигшдэг, тайвшруулж, ятгаж, чиглүүлж, гэгээрүүлдэг, биднийг цээрлүүлж, сахилгажуулж, бүр хараадаг, өдөр шөнөгүй бидэнд санаа зовж, хамгаалж, халамжилдаг. Тэр үргэлж бидний талд байж, бүх халамжаа өгдөг. Бидний төлөө бүх төлөөсийг төлсөн. Түүний үгээс бид Бурханыг бүхэлд нь таашааж, Бурханы өгсөн хүрэх газрыг харсан. Энэ жирийн хүний үгээс бид Бурханы мөн чанар, хүсэл, зан чанарыг мэдэж, хүний уг чанар ба мөн чанарыг мэдэж, аврал ба төгс болгуулах замыг хардаг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах