Христийн сүмийн дуу "Үнэний төлөө чи бүхнийг орхих ёстой"

2025-05-19

I

Чи үнэний төлөө зовлон зүдүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө золиослох ёстой, үнэний төлөө доромжлолыг тэвчих ёстой, илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. Эв найртай гэр бүлийн амьдралыг таашаахын төлөө чи үнэнийг хаяж болохгүй, түр зуурын таашаалын төлөө насан туршийн нэр хүнд, ёс жудгаа алдаж болохгүй.

II

Чи сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрэлхийлж, илүү утга учиртай амьдралын замыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи дэлхий ертөнцийн ийм амьдралаар амьдарч, ямар ч эрэлхийлэх зорилгогүй байдаг бол амьдралаа дэмий үрж байгаа биш үү? Тийм амьдралаас чи юу олж авч чадах юм бэ? Чи нэг үнэний төлөө бие махбодын бүх таашаалыг орхих ёстой ба багахан таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй. Иймэрхүү хүмүүст ямар ч ёс жудаг, нэр хүнд байдаггүй; тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байдаггүй!

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Бусад төрлийн видеонууд

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах