Христийн сүмийн дуу “Бурханы үгийг дагавал чи төөрөхгүй”
2026-11-06
I
Бурхан та нарыг бүгд бие даан идэж ууж, үргэлж Бурханы нүүр царайн гэрэлд амьдарч, амьдралдаа Бурханы үгээс хэзээ ч холдохгүй байж чадна гэж найддаг; тэр үед л та нар Бурханы үгээр бялхаж, Бурханы үг та нарт нэвт шингэнэ. Үг, үйлдэл, хөдөлгөөн бүрд чинь Бурханы үг чамайг гарцаагүй урагш хөтөлнө. Хэрвээ чи энэ хэмжээнд Бурханд үнэхээр ойртож, Бурхантай үргэлж тасралтгүй нөхөрлөдөг бол хийж буй ямар ч зүйлдээ будилж, мунгинахгүй байх нь гарцаагүй. Бурхан чамтай хамт байж, чи үргэлж Бурханы үгийн дагуу үйлдэж чадах болно.
II
Хүн, үйл явдал, зүйлтэй тулгарах бүрд чинь Бурханы үг чамд хэдийд ч илэрхий болж, Бурханы санаа зорилгын дагуу үйлдэх, хийж буй бүх зүйлдээ Бурханы үгийг дагахад чамайг залж чиглүүлнэ. Үйлдэл бүрд чинь Бурханы үг чамайг заавал урагш хөтөлнө; чи хэзээ ч төөрөхгүй нь гарцаагүй, улам их, улам шинэ гэгээрэлтэйгээр шинэ гэрэлд амьдарч чадах нь гарцаагүй. Чи хүний үзэлд үндэслэн юу хийх эсвэл хэрхэн үйлдэхээ тунгаан бодож болохгүй; Бурханы үгийн удирдамжийг дуулгавартай дагаж, саруул цэлмэг зүрх сэтгэлтэй байж, Бурханы өмнө тайван байж, илүү их тунгаан бодох ёстой. Ойлгохгүй байгаа зүйлдээ шийдэл олох гэж бүү яар; тийм хэрэг явдлыг Бурханы өмнө илүү их авчирч, чин сэтгэлээ Бурханд өргөн барь.
III
Бурхан бол гарцаагүй чиний Төгс Хүчит гэдэгт итгэ. Чи Бурханыг гэсэн асар их эрмэлзэлтэй байж, Сатаны шалтаг, санаархал, явуулгаас татгалзахын зэрэгцээ өлсөж цанган эрж хайх ёстой. Бүү сэтгэлээр уна. Бүү сул дорой бай. Хамаг зүрх сэтгэлээрээ эрж хай; бүх зүрх сэтгэлээрээ хүлээ. Бурхантай идэвхтэй хамтран ажиллаж, дотоод саад тотгороосоо сал.
“Бурханы нөхөрлөл”-өөс
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд