Өдөр тутмын Бурханы үг: Шашны үзлийг илчлэх нь | Эшлэл 284

2020-07-15

Бурханы ажил үргэлжлэн урагшилсаар байдаг ба хэдийгээр Түүний ажлын зорилго өөрчлөгддөггүй боловч Түүний ажилладаг арга барил үргэлж өөрчлөгдөж байдаг, энэ утгаараа Бурханыг дагадаг хүмүүс ч бас өөрчлөгддөг. Бурханы ажил хэдий чинээ их байна, хүн Бурханыг төдий чинээ нэгд нэггүй мэдэж авдаг бөгөөд хүний зан чанар Бурханы ажлын дагуу өөрчлөгддөг. Гэсэн хэдий ч Бурханы ажил үргэлжид өөрчлөгдөж байдаг учраас Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс болон үнэнийг мэддэггүй тэдгээр мулгуу хүмүүс Бурханы дайсан болдог. Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцэж байгаагүй, учир нь Бурханы ажил үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин биш билээ. Тэр хуучин ажлаа хэзээ ч давтан хийдэггүй харин үүний оронд өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг. Бурхан өмнө нь хийснээ давтдаггүй харин хүн Бурханы өнөөдрийн ажлыг үргэлж Түүний өмнөх ажил дээр нь үндэслэн шүүдэг болохоор Бурханы хувьд, шинэ эрин үеийн ажлын үе шат болгоныг гүйцэтгэхэд туйлын хэцүү бэрх байдаг. Хүн хэтэрхий олон саад тотгор учруулдаг! Хүний сэтгэлгээ хэтэрхий явцуу! Бурханы ажлыг нэг ч хүн мэддэггүй, гэсэн атал бүгдээрээ ийм ажлыг тодорхойлдог. Бурханаас холдох тусам хүн амь, үнэн болон Бурханы ерөөлийг алддаг, гэсэн ч хүн, Бурханы хүн төрөлхтөнд хайрладаг илүү агуу ерөөлийг хүлээн зөвшөөрөх нь байтугай амийг ч, үнэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй. Бүх хүн Бурханыг олж авахыг хүсдэг атлаа Бурханы ажлын ямар ч өөрчлөлтийг тэвчиж чаддаггүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурханы ажил бол өөрчлөгдөшгүй бөгөөд Бурханы ажил үүрд зогсонги байдаг хэмээн итгэдэг. Тэдний итгэл үнэмшлээр бол Бурханы мөнхийн авралыг олж авахад хэрэгтэй бүхэн нь хуулийг мөрдөх явдал бөгөөд тэд гэмшиж, өөрсдийн нүглийг улайж байгаа цагт Бурханы зүрх сэтгэл үүрд хангалуун байх болно. Тэд, Бурхан бол зөвхөн хуулийн доорх Бурхан, хүний төлөө загалмайд цовдлогдсон Бурхан байж чадна гэсэн бодолтой байдаг; Бурхан Библиэс хэтрэн гарах ёсгүй, гарч чадахгүй гэдэг нь ч бас тэдний бодол юм. Яг эдгээр санал бодол нь тэднийг хуучны хуулиудад бат дөнгөлсөн ба хатуу чанд журмуудад хүлээтэй байлгадаг. Бурханы шинэ ажил ямар байх нь хамаагүй энэ нь зөгнөлүүдээр батлагдах ёстой ба ийм ажлын үе шат болгонд Түүнийг үнэн сэтгэлээсээ дагадаг хүмүүст ч бас илчлэл үзүүлэх болно, эс бөгөөс тэр ажил Бурханых байж таарахгүй гэдэгт бүр ч олон хүмүүс итгэдэг. Хүний хувьд Бурханыг мэдэж авна гэдэг огтоос амар хялбар зүйл биш юм. Дээр нь нэмээд хүний хөгийн зүрх сэтгэл болон түүний өөрийгөө чухалчилдаг, биеэ тоосон, тэрслүү уг чанарыг авч үзвэл хүний хувьд Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх нь бүр ч илүү хэцүү билээ. Хүн Бурханы шинэ ажлыг анхааралтай судалдаггүй мөн үүнийг даруухнаар хүлээн зөвшөөрдөггүй; харин ч хүн басамжилсан хандлага баримталж, Бурханы илчлэл болон удирдамжийг хүлээж байдаг. Бурханы эсрэг тэрсэлдэг, эсэргүүцдэг хүний ааш авир ийм биш гэж үү? Ийм хүмүүс яаж Бурханы зөвшөөрлийг хүртэж чадах юм бэ?

Еховагийн ажил Нигүүлслийн эрин үед хоцорсон гэж Есүс тухайн үед мэдэгдэж байсан, үүний адилаар өнөөдөр Би Есүсийн ажил хоцрогдсон гэж хэлдэг. Хэрвээ зөвхөн Хуулийн эрин үе байсан бөгөөд Нигүүлслийн эрин үе байгаагүй бол Есүс цовдлогдохгүй байх байсан, мөн бүх хүн төрөлхтнийг золин аварч чадахгүй байх байсан юм; хэрвээ зөвхөн Хуулийн эрин үе байсан бол хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл хөгжиж чадах байсан гэж үү? Түүх урагшилсаар байдаг; түүх бол Бурханы ажлын байгалийн хууль биш гэж үү? Энэ нь бүхий л орчлон ертөнц даяар хүнийг удирдах Түүний удирдлагын дүрслэл биш гэж үү? Түүх урагш ахисаар байдаг, иймээс Бурханы ажил ч мөн адил бөгөөд Бурханы хүсэл тасралтгүй өөрчлөгдөж байдаг. Ажлын ганцхан үе шатыг зургаан мянган жилийн турш хадгалах нь Бурханы хувьд байж болшгүй бөгөөд учир нь Тэр үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүйг бүх хүн мэддэг билээ. Тэрээр цовдлолтой адил төстэй ажлыг үргэлжлүүлэн хадгалж, нэг, хоёр, гурван удаа загалмайд цовдлогдож яавч чадахгүй. Энэ бол мулгуу хүний ойлголт юм. Бурхан нэг хэвийн ажлыг хадгалдаггүй бөгөөд Би ч гэсэн та нарт өдөр бүр шинэ үг хэлж, шинэ ажил хийдэгтэй адилаар Түүний ажил үргэлжид өөрчлөгдөж, үргэлж шинэ байдаг. Энэ бол Миний хийдэг ажил, үүний гол түлхүүр нь “шинэ” агаад “гайхалтай” хэмээх үгсэд оршдог. “Бурхан бол өөрчлөгдөшгүй, Бурхан үргэлжид Бурхан л байх болно”; энэ үг бол гарцаагүй үнэн. Бурханы мөн чанар өөрчлөгддөггүй, Бурхан үргэлж л Бурхан байх ба Тэр хэзээ ч Сатан болохгүй, гэхдээ Түүний ажил Түүний мөн чанартай адил хувиршгүй агаад өөрчлөгдөшгүй гэдгийг энэ нь батлахгүй. Бурхан бол ийм гэж чи зарладаг боловч Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй гэдгийг чи хэрхэн тайлбарлах вэ? Бурханы ажил тасралтгүй түгэж, байнга өөрчлөгдөж байдаг ба Бурханы хүсэл үргэлж илэрхийлэгдэж, хүнд мэдэгдэж байдаг. Бурханы ажлыг мэдэрч туулангаа хүний зан чанар тасралтгүй өөрчлөгддөг, мөн түүний мэдлэг тасралтгүй өөрчлөгддөг. Тэгвэл хаанаас энэхүү өөрчлөлт гарч байгаа юм бэ? Энэ нь Бурханы үргэлжид өөрчлөгдөх ажлаас гарч байгаа биш гэж үү? Хэрвээ хүний зан чанар өөрчлөгдөж болдог юм бол Миний ажил, Миний үг ч бас тасралтгүй өөрчлөгдөхийг хүн яагаад зөвшөөрч чаддаггүй юм бэ? Би хүний хязгаарлалтанд захирагдах ёстой гэж үү? Чи зүгээр л бодлогогүй хандаж байгаа биш гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах