Өдөр тутмын Бурханы үг: Шашны үзлийг илчлэх нь | Эшлэл 282

2021-04-20

Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг хэрхэн мэдэх ёстой вэ? Чи гажуудал, төөрөгдөлгүйгээр өнөөдрийн Бурханы үг болон ажилд үндэслэн Бурханыг таньж мэдэх ёстой ба юу юунаас өмнө чи Бурханы ажлыг мэдэх ёстой. Энэ бол Бурханыг мэдэх үндэс суурь юм. Бурханы үгийг эрүүлээр хүлээн зөвшөөрөх нь дутмаг байдаг эдгээр олон янзын бүх гажууд онол нь шашны үзлүүд бөгөөд тэдгээр нь буруу ташаа байдаг. Шашны хүмүүсийн агуу ур чадвар нь өнгөрсөн үед хүлээн зөвшөөрөгдөж байсан Бурханы үгийг авч үүнийг өнөөдрийн Бурханы үгтэй харьцуулан шалгадаг явдал юм. Хэрвээ өнөөдөр Бурханд үйлчилж байхдаа чи өнгөрсөн үед Ариун Сүнсээр гэгээрүүлэгдсэн зүйлстэй зууралдвал, үйлчлэл чинь тасалдахад хүрч, практик хэрэглээ чинь хоцрогдож, энэ нь шашны ёслолоос өөр юу ч биш болно. Хэрвээ чи, Бурханд үйлчилж буй хүмүүс гадна талаараа даруухан, тэвчээртэй… байх ёстой гэж итгэж байвал, хэрвээ чи энэхүү мэдлэгийг өнөөдөр практикт хэрэглэвэл тэрхүү мэдлэг нь шашны үзэл бөгөөд тиймэрхүү практик хэрэглээ нь хоёр нүүртэй үйлдэл болох юм. “Шашны үзэл” гэдэгт хоцрогдсон ба үеэ өнгөрөөсөн зүйлсийг (өмнө нь Бурханы хэлж байсан үг болон Ариун Сүнсний илчилсэн гэрлийг хүлээн зөвшөөрөхийг оролцуулаад) хамааруулах ба хэрвээ тэдгээрийг өнөөдөр амьдралд хэрэгжүүлбэл тэдгээр нь Бурханы ажлыг тасалдуулах ба хүнд ямар ч ашиг тусгүй юм. Хэрвээ хүн өөрийн дотор байгаа, шашны үзэлд хамаарах тэдгээр зүйлсийг цэвэрлэж чадахгүй бол, тэдгээр нь Бурханд үйлчлэх хүний үйлчлэлд асар их саад бартаа болох болно. Шашны үзэлтэй хүмүүс нь Ариун Сүнсний ажлын алхамуудтай хөл нийлүүлэн алхах боломжгүй байдаг ба тэд эхлээд нэг, дараа нь хоёр алхмын хойно хоцордог—учир нь эдгээр шашны үзэл нь хүнийг ер бусын ихээр өөрийгөө зөвтгөдөг, их зантай болоход хүргэдэг. Бурхан өнгөрсөн үед юу ярьж, хийж байснаа эргэн дурсдаггүй; хэрвээ энэ нь хоцрогдсон бол Тэр үүнийг таягдан хаядаг. Чи өөрийн үзлийг үнэхээр хаяж чадахгүй гэж үү? Хэрвээ чи өнгөрсөн үед Бурханы ярьж байсан үгтэй зууралдвал, энэ нь Бурханы ажлыг мэдэж байгаа гэдгийг чинь батлах уу? Хэрвээ чи өнөөдөр Ариун Сүнсний гэрлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа ба үүний оронд өнгөрсөн үеийн гэрэлтэй зууралдвал, энэ нь Бурханы алхааг дагаж явааг чинь баталж чадах уу? Чи одоо ч шашны үзлийг орхиж чадахгүй байна уу? Хэрвээ тийм бол чи Бурханыг эсэргүүцдэг хүн болох болно.

Хэрвээ хүн шашны үзлийг хаяж чадах юм бол, өнөөдрийн Бурханы үг ба ажлыг өөрийн тархи толгойгоор хэмжихгүй ба үүний оронд шууд дуулгавартай дагах болно. Хэдийгээр өнөөдрийн Бурханы ажил өнгөрсөн үеийнхтэй илт адилгүй ч гэсэн, чи өнгөрсөн үеийн үзлээ орхин, өнөөдрийн Бурханы ажлыг шууд дуулгавартай дагаж чадна. Өнгөрсөн үед Тэр хэрхэн ажиллаж байсан нь хамаагүй, хэрвээ чи өнөөдрийн Бурханы ажилд хамгийн чухал байр суурийг өгч чадах тийм мэдлэгтэй бол өөрийн хуучин үзлийг орхисон, Бурханыг дуулгавартай дагадаг, Бурханы ажил болон үгэнд дуулгавартай байж, Бурханы алхааг дагаж чадах хүн юм. Ингэснээр чи Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг нэгэн болох болно. Чи Бурханы ажлыг судалж шинжилдэггүй; яг л Бурхан Өөрийн өмнөх ажлыг мартсантай адил чи ч гэсэн үүнийг мартсан. Одоо үе бол одоо үе, харин өнгөрсөн үе бол өнгөрсөн үе, өнөөдрөөс эхлээд Бурхан өнгөрсөн үед хийж байсан зүйлээ хойш тавьсан ба чи ч гэсэн үүн дээр анхаарлаа төвлөрүүлэх ёсгүй. Зөвхөн тэр үед л чи Бурханыг бүрэн дүүрэн дуулгавартай дагадаг, шашны үзлээ бүрэн орхисон хүн болох болно.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах