Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 321

2020-07-22

Та нар Бурханыг баярлуулахыг ихэд хүсдэг боловч Бурханаас маш хол байдаг. Энд ямар асуудал байна вэ? Та нар зөвхөн Түүний үгийг хүлээн зөвшөөрдөг боловч Түүний харьцалт, засалтыг хүлээн зөвшөөрдөгүй; тэр ч байтугай, Түүнд бүрэн итгэлтэй байж, Түүний зохицуулалт бүрийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэгвэл энд ямар асуудал байна вэ? Эцсийн дүндээ, та нарын итгэл бол дэгдээхий хэзээ ч өсгөж чадахааргүй хоосон өндөгний хальс юм. Учир нь та нарын итгэл та нарт үнэнийг авчраагүй, мөн амийг олж өгөөгүй, харин ч оронд нь горьдлого, найдварын хуурмаг мэдрэмжийг та нарт авчирсан. Бурханд итгэх та нарын итгэлийн зорилго нь үнэн ба амиас илүүгээр горьдлогын энэ найдвар, мэдрэмжийн төлөө байдаг. Тиймээс, та нарын Бурханд итгэх итгэлийн замнал чинь бялдууч зан, ичгүүргүй байдлаар дамжуулан Бурханд ая тал засахаар хичээдгээс өөр юу ч биш бөгөөд үүнийг яавч жинхэнэ итгэл хэмээн үзэхгүй гэж Би хэлдэг. Ийм итгэлээс яаж дэгдээхий гарч ирэх юм бэ? Өөрөөр хэлбэл, ийм итгэлээс ямар үр жимс ургах вэ? Бурханд итгэх итгэлийн зорилго чинь өөрсдийн зорилгыг биелүүлэхэд Бурханыг ашиглах явдал юм. Цаашлаад энэ нь та нарын Бурханы зан чанарын эсрэг зөрчлийн баримт биш гэж үү? Та нар тэнгэр дэх Бурханы оршин тогтнолд итгэдэг боловч газар дээрх Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэг. Гэсэн ч, Би та нарын үзэл бодлыг зөвшөөрөхгүй. Би хөлөө газарт бат тавьж, газар дээрх Бурханд үйлчилдэг тэдгээр хүмүүсийг л сайшаадаг боловч газар дээрх Христийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг хэзээ ч сайшаахгүй. Тэр хүмүүс тэнгэр дэх Бурханд хэчнээн үнэнч байх нь хамаагүй, эцэстээ хорон санаатныг шийтгэдэг Миний гараас тэд зугтахгүй. Энэ хүмүүс бол хорон санаатнууд; тэд бол Бурханыг эсэргүүцдэг бөгөөд хэзээ ч Христийг баяртайгаар дагаагүй хорон санаатнууд юм. Мэдээж тэдгээрийн тоонд Христийг мэддэггүй, цаашлаад хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс орно. Тэнгэр дэх Бурханд л үнэнч байгаа цагт Христэд хүссэнээрээ хандаж болно гэж чи итгэдэг. Энэ буруу! Христийн талаарх мэдлэггүй байдал чинь тэнгэр дэх Бурханы талаарх мэдлэггүй байдал юм. Та нар тэнгэр дэх Бурханд хэчнээн үнэнч байх нь хамаагүй энэ нь зүгээр л нэг хоосон үг, хуурамч дүр юм, учир нь газар дээрх Бурхан бол үнэн болоод илүү гүнзгий мэдлэгийг хүлээн авахад хүнд ач тустайгаар үл барам үүнээс ч илүүтэйгээр хүнийг яллаж, дараа нь хорон санаатнуудыг шийтгэх баримтуудыг цуглуулахад илүү ач тустай юм. Чи энд байгаа ашиг тустай болоод хор хөнөөлтэй үр дүнг ойлгов уу? Чи тэдгээрийг мэдэрсэн үү? Та нарыг ойрын нэг өдөр энэ үнэнийг ойлгоосой гэж Би хүсэж байна: Бурханыг мэдэхийн тулд чи тэнгэр дэх Бурханыг мэдээд зогсохгүй, хамгийн чухал нь газар дээрх Бурханыг мэдэх ёстой. Аль нь чухал талаар бүү будил, эсвэл хоёрдогч зүйл гол зүйлийг орлохыг бүү зөвшөөр. Зөвхөн ийм маягаар л чи Бурхантай үнэхээр сайн харилцаатай болж, Бурхантай илүү ойр болж, зүрх сэтгэлээ Түүнд илүү ойртуулж чадна. Хэрвээ чи олон жил итгэлтэй байж, Надтай удаан хугацаанд холбоотой байсан ч Надаас хол хэвээр үлдсэн бол чи Бурханы зан чанарыг байнга зөрчиж байсан байж таарна, мөн чиний төгсгөлийг тооцоолоход маш хэцүү байх болно гэж Би хэлдэг. Надтай олон жил харилцаатай байсан нь чамайг хүн чанартай, үнэнтэй хүн болгон өөрчлөөгүй, харин ч чиний муу арга зам уг чанарт чинь шингэж, чи хоёр дахин их зантай болоод зогсохгүй Миний талаарх буруу ойлголт чинь бүр ихэссэн, тэгснээр чи Намайг өөрийн хамсаатан адил үзэж эхэлбэл, эмгэг чинь өнгөцхөн биш, харин ясанд чинь нэвчсэн байна гэж Би хэлнэ. Чамд үлдсэн бүхэн бол оршуулганы чинь бэлтгэл ажил хийгдэхийг хүлээх явдал юм. Тэр үед чиний Бурхан болохыг Надаас гуйж гувших хэрэггүй, учир нь чи үхэх ёстой нүгэл, уучилшгүй нүгэл үйлдсэн билээ. Би чамд өршөөл үзүүлсэн ч гэсэн, тэнгэр дэх Бурхан амийг чинь авахаар шаардах болно, учир нь Бурханы зан чанарын эсрэг чиний зөрчил бол энгийн асуудал биш, харин уг чанартаа тун ноцтой юм. Цаг нь ирэхэд, чамд урьдчилан хэлээгүй гэж Намайг бүү буруутга. Энэ бүхэн нь ийм байх болно: Чи газар дээрх Бурхан буюу Христтэй ердийн хүний адилаар харилцах үедээ, өөрөөр хэлбэл, энэ Бурхан нь хүнээс өөрцгүй гэж итгэх үедээ мөхөх болно. Энэ нь та бүхэнд өгөх Миний цорын ганц сэрэмжлүүлэг билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах