Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 315

2020-08-25

Зарим нь гагцхүү гаднаа сайхан гоёдог: Эгч нар өөрсдийгөө цэцэг мэт хөөрхнөөр гоёж гооддог ба ах нар ханхүү юм уу залуухан баян дэгжин эр шиг хувцасладаг. Тэд өөрсдийн иддэг, өмсдөг зүйлс гэх мэт гадаад талын зүйлсийг л анхаардаг; дотроо ядуу зүдүү байдаг ба Бурханы талаар өчүүхэн ч мэддэггүй. Үүнд ямар утга учир байх юм бэ? Мөн ядуу гуйлгачин шиг хувцасладаг зарим хүн байдаг ба Зүүн Азийн боолуудтай үнэхээр адилхан харагддаг! Та нараас Миний шаарддаг зүйлийг та нар үнэхээр ойлгодоггүй гэж үү? Өөр хоорондоо ярилцацгаа: Та нар үнэндээ юу олж авсан бэ? Та нар ийм олон жил Бурханд итгэсэн ч хураасан бүхэн чинь энэ—санаа зовохгүй байна уу? Ичихгүй байна уу? Та нар энэ олон жилд үнэн замыг эрэлхийлсээр ирсэн ч өнөөдөр биеийн хэмжээ чинь бор шувууныхаас ч жаахан хэвээр байдаг! Та нарын дундах, хувцаслалт, будаг шунхаараа зураг шиг хөөрхөн бүсгүйчүүд өөрсдийгөө нэг нэгэнтэйгээ харьцуулж байгааг хар—та нар юу харьцуулдаг юм бэ? Зугаа цэнгэлээ юу? Шаардлагуудаа юу? Намайг загвар өмсөгчдийг элсүүлэхээр ирсэн гэж та нар бодож байна уу? Ямар ичгүүр сонжуургүй юм бэ! Та нарын амь хаана байна вэ? Эрэлхийлдэг зүйл чинь та нарын хэмжээ хязгааргүй их хүсэл биш гэж үү? Чи өөрийгөө маш үзэсгэлэнтэй гэж боддог, гэхдээ чи гоё сайхан хувцасладаг байж болох ч үнэн хэрэгтээ овоолсон өтөг баасан дунд төрсөн мурилзсан өт биш гэж үү? Өнөөдөр энэ тэнгэрлэг ерөөлийг эдлэх хувьтай байгаа чинь хөөрхөн царайнаас чинь болоогүй, харин Бурхан чамайг онцгойлон өргөснөөс болж байгаа юм. Чи хаанаас ирсэн тухайгаа одоо ч тодорхой мэдэхгүй байна уу? Амийн талаар дурдангуут чи амаа хамхиад, юу ч хэлэлгүй, хөшөө шиг чимээгүй байдаг ч гоёж гоодох зориг зүрхтэй хэвээр байдаг! Нүүрэндээ оо энгэсэг түрхэх сонирхолтой хэвээр л байдаг! Бас өөрсдийнхөө дундах дэгжин залуусыг буюу нүүрэндээ хайхрамжгүй илэрхийлэл гарган дэггүйтэж, зорилгогүй хэсүүчлэн бүхэл өдрийг өнгөрүүлдэг дур зоргоороо эрсийг хар. Хүн ингэж авирлах ёстой юм уу? Та нарын дундах хүн нэг бүр, эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай өөрсдийнхөө анхаарлыг бүхий л өдөржингөө юунд зориулдаг вэ? Та нар хэнд найдаж амь зуудгаа мэдэх үү? Өөрийнхөө хувцсыг хар, гартаа юу олж авснаа хар, гэдсээ ил—энэ олон жилийн турш итгэхдээ төлсөн хөлс, цусныхаа төлөөсөнд чи ямар ашиг тус хүртсэн бэ? Чи дурсгалт газруудыг үзэх талаар бодсоор байдаг, өмхий биеэ гоёх тухай бодсоор байдаг—үнэ цэнгүй эрэл хайгуул! Чамаас хэвийн хүн бай гэж шаарддаг атал өнөөдөр чи хэвийн бус байгаад зогсохгүй гажуудсан байдаг. Ийм хүн яаж Миний өмнө ирэх зориг зүрхтэй байж чадах юм бэ? Ийм хүн чанартайгаар сэтгэл татам байдлаа харуулж, махан биеэ гайхуулж, үргэлж махан биеийн шунал тачаал дотор амьдарч байгаа чи бузар чөтгөр болон муу ёрын сүнсний үр удам биш гэж үү? Тийм бузар чөтгөрт удаан оршин тогтнохыг Би зөвшөөрөхгүй! Зүрх сэтгэлдээ юу боддогийг чинь Намайг мэдэхгүй гэж бүү бод. Чи шунал тачаал болон махан биеэ хатуу чанд хазаарлаж болох боловч зүрх сэтгэлдээ өвөрлөдөг бодлыг чинь Би яаж мэдэхгүй байх билээ? Нүдээрээ хүсэмжилдэг бүхнийг чинь Би яаж мэдэхгүй байх билээ? Залуу бүсгүйчүүд та нар махан биеэ харуулахын тулд өөрсдийгөө тун хөөрхөн болгодог бус уу? Та нарын хувьд эрэгтэйчүүд ямар ашигтай юм бэ? Тэд та нарыг зовлон шаналлын далайгаас үнэхээр аварч чадна гэж үү? Та нарын дундах дэгжин залуус бүгд өөрсдийгөө боловсон, гоё ганган харагдуулахаар хувцасладаг боловч энэ нь “хээнцэр” зүс царайдаа анхаарал татах зорилготой башир заль бус уу? Та нар хэний төлөө үүнийг хийж байгаа юм бэ? Та нарын хувьд эмэгтэйчүүд ямар ашигтай юм бэ? Тэд нүглийн чинь эх сурвалж биш гэж үү? Эрчүүд, эмэгтэйчүүд та нарт Би олон үг хэлсэн атал та нар цөөхнийг нь л мөрддөг. Тэгээд чих чинь хатуурч, хараа чинь муудаад, биед чинь шунал тачаалаас өөр юу ч байхгүй болох хүртлээ зүрх сэтгэл чинь цэвдэг болсон, ийм болохоор та нар зугтаж чадалгүйгээр, үүнд урхидуулсан. Бузар буртаг, хөө тортог дотор мурилздаг өтнүүд та нарт хэн ойртон очихыг хүсэх юм бэ? Та нар бол овоолсон өтөг баасан дотроос Миний өргөсөн хүмүүсээс цаашгүй бөгөөд анхнаасаа та нарт хэвийн хүн чанар байгаагүй гэдгийг бүү март. Та нараас Миний шаарддаг зүйл бол анхнаасаа та нарт байгаагүй хэвийн хүн чанар болохоос, шунал тачаалаа харуулж, маш олон жилийн турш диаволын сургасан илжирсэн махан биеэ дураар нь тавих явдал биш. Та нар ингэж хувцаслах үедээ бүр илүү гүн урхидуулна гэдгээс айхгүй байна уу? Та нар анхнаасаа нүгэлтэй гэдгээ мэдэхгүй гэж үү? Бие чинь шунал тачаалаар маш их дүүрсэн болохоор энэ нь бүр хувцаснаас чинь нэвчин гарч, тэвчихийн аргагүй муухай, бузар чөтгөр шиг байдлыг чинь илчилдэг гэдгийг мэдэхгүй гэж үү? Үүнийг та нар хэнээс ч илүү тодорхой мэддэг биш гэж үү? Та нарын зүрх сэтгэл, нүд, уруул бүгд бузар чөтгөрөөр бузарлагдсан бус уу? Энэ хэсгүүд чинь бузар биш гэж үү? Ямар нэг юм хийхгүй байгаа цагт хамгийн ариун нь гэж чи өөрийгөө боддог уу? Сайхан хувцаслах нь та нарын сувдаг сэтгэлийг нууж чадна гэж боддог уу? Тэгэх боломжгүй! Би та нарт илүү бодитой байхыг зөвлөж байна: Заль мэхтэй, хуурмаг бүү бай, өөрсдийгөө бүү гайхуул. Та нар шунал тачаалаа нэг нэгэндээ гайхуулдаг боловч хариуд нь хүртэх бүхэн чинь үүрд мөнхийн зовлон, өршөөлгүй цээрлүүлэлт юм! Нэг нэгэнтэйгээ аальгүйтэж, дурлалцах та нарт ямар хэрэгтэй юм бэ? Энэ нь та нарын ёс жудаг уу, шулуун шударга зангийн чинь хэр хэмжээ юү? Та нарын дунд байгаа хар дом, хар шидэд оролцдог хүмүүсийг Би үзэн яддаг; та нарын дундах махан биеэ хайрладаг залуусыг үзэн яддаг. Та нар биеэ барьсан нь дээр, учир нь одоо Би чамаас хэвийн хүн чанартай байхыг, шунал тачаалаа харуулахгүй байхыг шаарддаг—гэсэн ч махан бие чинь хэтэрхий элбэг, шунал тачаал чинь дэндүү их учраас та нар ашиглаж болох боломж бүрийг ашигладаг!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 7

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах