Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 312

2020-09-13

Олон мянган жилийн турш энэ нь бузрын газар байсаар ирсэн. Энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, зовлон зүдгүүрээр дүүрэн бөгөөд сүг сүнснүүд хаа сайгүй тархан, залилан мэхэлж, ул үндэсгүй буруутгаж, балмад догшин, хорлонтой байж, энэхүү чөтгөрт хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхидог; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэдэг бөгөөд хатуу чанд хамгаалагдсан байдаг. Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах билээ? Диавол хүний биеийг бүхэлд нь чанга хүлж, хоёр нүдийг нь сохолж, амыг нь бат хамхидаг. Диаволуудын хаан өнөөг хүртэл хэдэн мянган жилийн турш догшин ширүүн авирлангаа нэвтрэхийн аргагүй чөтгөрүүдийн өргөө мэт чөтгөрт хотыг нүд салгалгүй харсаар байдаг; тэр хооронд, энэхүү сүрэг манаач нохой нь догшин харцаар ширтэж, Бурхан мэдээгүй байхад нь барьж аваад, бүгдийг нь устгаж, амар тайван, аз жаргалтай газаргүй болгоно гэдгээс гүнээ айж байдаг. Чөтгөрт хотын ийм хүмүүс яаж ер нь Бурханыг харсан байж чадах юм бэ? Тэд ер нь Бурханы энхрийлэл, хайр татам байдлыг амссан гэж үү? Хүний ертөнцийн хэрэг явдлын талаар тэд юу мэдэх юм бэ? Бурханы тэсэж ядсан хүслийг тэдний хэн нь ойлгож чадах юм бэ? Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах юмгүй: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд цавчилгүй хүмүүсийг хөнөөдөг диаволын хаан яаж хайр татам, эелдэг зөөлөн, бас ариун Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах юм бэ? Бурханы ирэхийг магтан сайшааж, уухайлж яаж чадах юм бэ? Энэ боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, мөн аль эртнээс Бурханыг басамжилсан, Бурхантай зүй бусаар харьцдаг, туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханыг өчүүхэн төдий ч анхаардаггүй, тонуул дээрэм хийдэг, мөс чанараа бүгдийг нь алдсан, мөс чанараа үл тоож, гэм зэмгүй хүмүүсийг мэдрэлгүй байдал руу уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй, эмх замбараагүй байдалтай болгосон! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм! Хэн Бурханы ажлыг тэврэн авсан бэ? Бурханы ажлын төлөө хэн амиа золиосолж, цусаа урсгасан бэ? Үеэс үед, эцэг эхээс хүүхдүүд хүртэл боолчлогдсон хүн Бурханыг эрээ цээргүйгээр боолчилсон—энэ нь яаж уур хилэн өдөөхгүй байж чадах юм бэ? Олон мянган жилийн үзэн ядалт сэтгэлд хурж, нүгэлт байдлын мянган жил зүрх сэтгэлд сийлэгдсэн—энэ нь яаж дургүйцэл төрүүлэхгүй байж чадах юм бэ? Бурханы өшөөг авч, Түүний дайсныг бүрмөсөн устга, цаашид хяналтаас гарах боломжийг үүнд бүү олго, хүссэнээрээ төвөг учруулахыг бүү зөвшөөр! Одоо цаг нь болсон: Энэ чөтгөрийн жигшүүрт царайг урж хаяад, харалган болж, төрөл бүрийн зовлон, бэрхшээл туулсан хүмүүст зовлон шаналлаасаа өндийн босож, энэ ёрын муу хөгшин диаволаас нүүр буруулах боломж олгохын тулд хүн аль хэдийн бүх хүч чадлаа дайчилж, бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн. Бурханы ажилд яагаад ийм туулшгүй их саад бартааг тавина вэ? Бурханы хүмүүсийг мэхлэхийн тулд яагаад янз бүрийн арга заль хэрэглэнэ вэ? Жинхэнэ эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг хаана байна вэ? Шударга ёс хаана байна? Тайтгарал хаана байна вэ? Халуун дулаан байдал хаана байна? Бурханы ардуудыг мэхлэхийн тулд яагаад ов мэхтэй арга хэрэглэнэ вэ? Бурханы ирэлтийг дарахын тулд яагаад хүч хэрэглэнэ вэ? Өөрийн бүтээсэн газар дэлхий дээр чөлөөтэй хэрэн хэсэх боломжийг Бурханд яагаад олгодоггүй юм бэ? Толгойгоо тавиад амрах газаргүй болтол нь Бурханыг яагаад мөшгөнө вэ? Хүмүүсийн дундах халуун дулаан байдал хаана байна вэ? Хүмүүсийн дундах угталт хаана байна вэ? Бурханыг яагаад тэгж цөхрөнгөө бартал нь хүлээлгэнэ вэ? Бурханыг яагаад ахин дахин хашхирахад хүргэнэ вэ? Бурханыг яагаад хайртай Хүүгийнхээ төлөө санаа зов гэж хүчилнэ вэ? Энэхүү харанхуй нийгмийн өрөвдөлтэй манаач нохойнууд нь Өөрийн бүтээсэн дэлхийдээ чөлөөтэй ирж, очихыг Бурханд яагаад зөвшөөрдөггүй юм бэ? Шаналал, зовлон дунд амьдардаг хүн яагаад ойлгодоггүй юм бэ? Та нарын төлөө Бурхан асар их тарчлааныг тэвчиж, асар их шаналан Өөрийн хайртай Хүү, Өөрийн мах цусыг та нарт хайрласан, тэгвэл та нар яагаад хараагүй дүр үзүүлсээр байдаг юм бэ? Хүн бүрийг бүхэлд нь харахад Бурханы ирэлтийг голж, Бурханы нөхөрлөлөөс татгалздаг. Та нар яагаад ийм увайгүй байдаг юм бэ? Та нар ийм харанхуй нийгэмд шударга бус байдлыг туулахад бэлэн байна уу? Үүрдийн дайсагналаар ходоодоо дүүргэхийн оронд яагаад диаволуудын хааны “ялгадсаар” өөрсдийгөө дүүргэдэг юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах