Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 305

2020-08-19

Та нар Христийг байнга л харахыг хүсдэг боловч өөрсдийгөө ингэж өргөмжлөхгүй байхыг Би та нарт уриалж байна; хүн бүр Христийг харж болох боловч хэн ч Христийг харахад тохирохгүй гэж Би хэлдэг. Хүний уг чанар ёрын муу, биеэ тоосон байдал, тэрслүү байдлаар дүүрэн байдаг учраас Христийг харах үед уг чанар чинь чамайг сүйрүүлж чамд үхэх ял оноох болно. Ах (эсвэл эгч) нартай харьцах харилцаа чинь чиний талаар ихийг харуулахгүй байж болох ч Христтэй харилцах үед энэ нь тийм ч энгийн биш. Ямар ч үед, чиний үзэл үндэслэж, биеэ тоосон байдал чинь соёолж, тэрслүү байдал чинь инжир жимс гаргана. Ийм хүн чанартай чи Христтэй харилцахад хэрхэн тохирох билээ? Өдөр бүр, хором бүрд чи үнэхээр Түүнд Бурхан шиг хандаж чадах уу? Чи үнэхээр Бурханд дуулгавартай байх бодит байдалтай байх уу? Та нар зүрх сэтгэл доторх эрхэмсэг дээд Бурханыг Ехова хэмээн шүтэн мөргөдөг боловч нүдэнд үзэгдэх Христийг хүн гэж үздэг. Та нарын мэдрэхүй хэт доогуур, хүн чанар чинь хэт дорд! Та нар Христийг үүрд Бурхан гэж үзэх чадваргүй; эсрэгээрээ, та нарт таатай санагдах үед Түүнийг зүгээр л өөр лүүгээ татаж авчраад Бурхан хэмээн шүтэн мөргөдөг. Ийм учраас Би та нарыг Бурханд итгэгчид биш, харин Христтэй тэмцэлддэг хүмүүсийн хамсаатан гэж хэлдэг. Бусдад сайхан сэтгэл гаргадаг хүн хүртэл хариугаа авдаг, гэтэл та нарын дунд ийм ажил хийдэг Христ хүнээр хайрлагддаг ч үгүй, хариу шагнал авдаг ч үгүй, мөн Тэр хүний дуулгавартай байдлыг ч хүртдэггүй. Хамгийн гунигтай зүйл энэ биш гэж үү?

Бурханд итгэсэн энэ бүх он жилүүддээ чи хэнийг ч харааж, муу зүйл хийж байгаагүй байж болох ч Христтэй харилцахдаа чи үнэнийг хэлж, чин сэтгэлээсээ үйлдэж, эсвэл Христийн үгийг дуулгавартай дагаж чаддаггүй; иймээс Би чамайг дэлхийн хамгийн зальжин, хортой нэгэн гэж хэлдэг. Хэрэв чи ялангуяа садан төрөл, найз нөхөд, эхнэр (эсвэл нөхөр), охид хөвгүүд, эцэг эхдээ эелдэг зөөлөн, үнэнч байгаад бусдыг хэзээ ч ашигладаггүй боловч Христтэй нийцэлтэй эвтэй байж чаддаггүй бол хэдий чи бүх хөршөө туслан дэмжиж, аав ээжийгээ сайн асарч, гэр орноо гайгүй сайн авч явсан ч Би чамайг хорон муу бас зальжин гэж хэлсээр л байдаг. Чи хүнтэй нийцэлтэй байж, зарим нэг сайн үйл хийдэг ч өөрийгөө Христтэй нийцэлтэй гэж бүү бод. Чиний сайхан сэтгэл Тэнгэрийн ерөөлийг хулгайлж чадна гэж чи итгэж байна уу? Сайн үйлс чиний дуулгавартай байдлыг орлоно гэж чи бодож байна уу? Та нарын хэн нь ч харьцалт, засалтыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд бүгдэд чинь Христийн энгийн хүн чанарыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү санагддаг. Тэгсэн хэрнээ та нар Бурханд дуулгавартай байдаг гэж байнга зарладаг. Та нарынх шиг ийм итгэлд тохирох цээрлүүлэлт ирэх болно. Гоё сайхан хоосон төөрөгдлөөр өөрийгөө өөгшүүлж, Христийг харна гэж хүсэхээ боль, учир нь та нарын биеийн хэмжээ хэт жаахан бөгөөд тиймээс та нар Түүнийг харах ч үнэ цэнэгүй. Өөрийн тэрслүү зангаа бүрэн хаяж Христтэй эвтэй байсан цагт л Бурхан чамд аяндаа харагдана. Засалт эсвэл шүүлтийг туулахгүйгээр хэрвээ чи Бурханыг харах гэж очвол гарцаагүй Бурханы дайсан болж сүйрэл хоосролд орно. Хүний уг чанар төрөлхөөсөө Бурханд дайсагнадаг, учир нь бүх хүн Сатанаар бүрэн ялзруулагдсан билээ. Ялзарсан хүн Бурхантай харилцсанаас ямар ч сайн зүйл гарахгүй. Хүний бүх үйлдэл ба үг ялзралыг нь гарцаагүй ил гаргана; Бурхантай харилцах үед хүний тэрслүү байдал бүх талаараа илчлэгдэнэ. Хүн өөрийн мэдэлгүй Христийг эсэргүүцэж, Христийг хуурч, бас голдог; улмаар хүн бүр аюултай байдалд орох болно. Энэ байдал үргэлжилбэл тэрээр шийтгэл хүртэх нэгэн болж хувирна.

Зарим хүн, хэрвээ Бурхантай харилцах харилцаа нь маш аюултай бол Бурханаас зайгаа барьсан нь ухаалаг явдал байх болно гэж боддог. Тэгвэл тийм хүмүүс юу хүлээж авч чадах бол? Тэд Бурханд үнэнч байж чадах болов уу? Бурхантай харилцах үнэндээ хэцүү, гэхдээ энэ нь бүхэлдээ хүн ялзарсан учраас болж байгаа болохоос биш Бурхан хүнтэй харилцаж чадахгүйгээс болж байгаа биш юм. Өөрсдийнхөө тухай мэдэх үнэнд илүү их хүч чармайлт гаргавал та нарт дээрсэн. Яагаад та нар Бурханы ивээл соёрхолыг нь олж авч чадахгүй байгаа юм бэ? Яагаад зан чанар чинь Түүний хувьд зэвүүн, жигшмээр байдаг юм бэ? Үг чинь яагаад Түүний хувьд зэвүүцмээр байдаг юм бэ? Өчүүхэн үнэнч зангийнхаа төлөө та нар өөрсдийгөө магтаж, өчүүхэн золиос гаргасныхаа төлөө шагнал хүсдэг; яльгүй дуулгавартай байсныхаа төлөө бусдыг дорд үзэж, ядуухан ажил хийснийхээ төлөө Бурханд дээрэнгүй ханддаг. Бурханыг хүлээж авсныхаа төлөө эд баялаг, бэлэг сэлт, магтаал сайшаал авахыг хүсдэг. Ганц хоёрхон зоос өгөхдөө сэтгэл чинь өвддөг; арвыг өгөхдөө та нар ерөөл хүртэж, бусдаас онцгойрохыг хүсдэг. Та нарынх шиг хүн чанарын талаар ярих бүү хэл сонсох ч эвгүй юм. Та нарын үг, үйлдлээс магтууштай зүйл юу байна вэ? Үүрэг даалгавараа биелүүлдэг ба биелүүлдэггүй хүмүүс; удирддаг ба дагадаг хүмүүс; Бурханыг хүлээж авдаг бас авдаггүй хүмүүс; өгдөг ба өгдөггүй хүмүүс; номлодог ба үгийг хүлээн авдаг хүмүүс гэх мэт; ийм бүх хүмүүс өөрсдийгөө магтдаг. Энэ нь та нарт инээдэмтэй санагдахгүй байна гэж үү? Бурханд итгэдэг гэдгээ та нар гарцаагүй мэддэг хэдий ч Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй. Та нар үнэ цэнэгүй гэдгээ гарцаагүй мэдэж байдаг ч сайрхуу хэвээр байдаг. Өөрийгөө хянаж чадахаа больтол мэдрэмж чинь тийм болсон гэдгээ та нар мэдрэхгүй байна гэж үү? Ийм мэдрэмжтэй байж та нар Бурхантай харилцахад яаж тохирох юм бэ? Одоо та нар өөрийнхөө төлөө санаа зовохгүй байна уу? Та нарын зан чанар аль хэдийн Бурхантай нийцэж чадахааргүй болсон. Та нарын итгэл утгагүй биш гэж үү? Та нарын итгэл хөгийн биш гэж үү? Чи ирээдүйтэйгээ яаж харьцах вэ? Чи тийшээ явах замаа яаж сонгох вэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах