Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 385
2021-08-15
Бүтээгдсэн зүйлийн Бүтээгчдээ хандах цорын ганц хандлага бол дуулгавартай байдал, болзолгүй дуулгавартай байдал байх ёстой. Энэ нь өнөөдөр зарим хүний хүлээн зөвшөөрч чадахгүй байж болох зүйл юм. “Энэ яаж болзолгүй байж болох юм бэ? Бурханы үг үргэлж үндэслэлтэй байх ёстой, Бурхан аливааг хийхэд үргэлж шалтгаан байх ёстой. Бурхан үргэлж хүмүүст амьд үлдэх арга зам өгч, байнга ухаалгаар, шударгаар үйлдэх ёстой, Бурхан хүний сэтгэлийг үл ойшоож болохгүй” гэж тэд хэлдэг. Хэрвээ чи ийм үг хэлэх чадвартай, үнэндээ иймэрхүү маягаар боддог бол Бурханыг дуулгавартай дагаж чаддаг болоход хол байна. Хүн Бурханы үгээр хангуулж, услуулдаг ч үнэндээ ганц зүйлд л бэлдэж байгаа. Тэр зүйл нь юу байж болох вэ? Энэ нь, эцэстээ Бурханд болзолгүй, туйлын дуулгавартай болж чадах явдал бөгөөд тэгсэн цагт энэ бүтээл болох чи шаардсан стандартад хүрсэн байх болно. Заримдаа Бурхан, чиний үзэлтэй нийцдэггүй, чиний хүсдэг зүйлээс эсрэг, тэр ч бүү хэл зарчим, хүний сэтгэл, хүн чанар, мэдрэмжийн эсрэг мэт харагдах зүйл зориуд хийдэг бөгөөд үүнийг чи хүлээн зөвшөөрч, ойлгож чадахгүй байхад хүрдэг. Үүнийг яаж ч харлаа гэсэн зөв санагддаггүй, чи ер хүлээн авч чаддаггүй бөгөөд Бурханы хийсэн зүйл ер үндэслэлгүй санагддаг. Тэгвэл Бурхан эдгээр зүйлийг хийдгийн зорилго юу вэ? Энэ нь чамайг сорихын төлөө байдаг. Бурханы хийсэн зүйлийг чи яаж, яагаад гэж хэлэлцэх хэрэггүй; гагцхүү Бурхан бол үнэн гэх итгэлээ хадгалж, Тэр бол чиний Бүтээгч, чиний Бурхан гэдгийг хүлээн зөвшөөрөхөд л болно. Энэ нь бүх үнэнээс өндөр, ертөнцийн бүх мэргэн ухаан, мөн хүний ёс суртахуун, ёс зүй гэгч, хүний мэдлэг, боловсрол, гүн ухаан, уламжлалт соёл гэгчээс ч өндөр, хайр энэрэл, нөхөрлөл, эсвэл хүмүүсийн хоорондох хайр сэтгэл гэгчээс ч өндөр бөгөөд бүр өөр юунаас ч илүү өндөр юм. Хэрвээ чи үүнийг ойлгож чадахгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт өөрт чинь ямар нэгэн зүйл тохиолдох үед Бурханы эсрэг тэрсэлж, төөрөлдөөд эцэст нь гэмшиж, Бурханы хайр татам байдлыг таньж, Бурханы чамд хийдэг ажлын утга учрыг таних магадлалтай, эсвэл бүр ч долоон дор нь чи үүнээс болоод бүдрэн унаж магад… Хүн хэр удаан Бурханд итгэж, хэр урт замаар алхсан, хэр их ажил хийж, хэр олон үүрэг гүйцэтгэснээс үл хамааран энэ цаг хугацаа бүхэлдээ тэднийг, Бурханд болзолгүй, туйлын дуулгавартай болж чадах хэмээх ганц л зүйлд бэлтгэж ирсэн. Тэгвэл “болзолгүй” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь хувийн зөвтгөлөө үл тоож, бодит учир шалтгаанаа үл ойшоон, юуны ч талаар маргалдахгүй байхыг хэлдэг: Чи бүтээгдсэн зүйл бөгөөд үнэ цэнгүй юм. Чи Бурхантай маргалдах үедээ буруу байр сууринд байдаг; Бурханд өөрийгөө зөвтгөхөөр оролдох үедээ мөн л буруу байр сууринд байдаг; Бурхантай маргалдах үедээ, яагаад гэх учир шалтгааныг асууж, үнэндээ юу болоод байгааг ойлгохыг хүсэх үедээ, эхлээд ойлголгүйгээр дуулгаваргүй дагаж чадахгүй бол, бүх зүйл тодорхой болсон цагт л захирагдах бол чи мөн л буруу байр сууринд байна. Чиний байгаа байр суурь буруу байх үед Бурханд дуулгавартай байдал чинь туйлын байдаг уу? Чи Бурханд зохих ёсоор нь хандаж байна уу? Түүнийг бүх бүтээлийн Эзэн гэж шүтэн мөргөдөг үү? Үгүй, чи тэгдэггүй, ингэсэн тохиолдолд Бурхан чамайг таньдаггүй. Бурханд туйлын, болзолгүй дуулгавартай болох боломжийг чамд ямар зүйл олгож чаддаг вэ? Үүнийг яаж туулж болох вэ? Нэг талаар, хэвийн хүн чанарын бага зэрэг мөс чанар, эрүүл ухаан шаардлагатай; нөгөөтээгүүр чи үүргээ биелүүлэхдээ Бурханы хүслийг ойлгохын тулд үнэний тал бүрийг ойлгосон байх ёстой. Заримдаа хүний хэв чанар хангалтгүй байдаг бөгөөд бүх үнэнийг ойлгох хүч чадал, эрч хүч хүнд байдаггүй. Гэхдээ нэг зүйл бий: Чамд тулгарсан, Бурханы зохицуулсан орчин, хүмүүс, үйл явдал, юмсаас үл хамааран чи үргэлж дуулгавартай хандлагатай байж, яагаад гэх шалтгааныг асуухгүй байх ёстой. Энэ хандлага чамаас давж, чи бүр Бурханаас сэрэмжилж, Бурханы талаар таамаглаж, аль эсвэл “Бурханы хийж байгаа зүйл үнэхээр зөвт эсэхийг би бодолцож үзэх ёстой. Бурхан бол хайр гэдэг, тэгвэл Бурханы надад хийж байгаа зүйлд хайр байгаа эсэхийг, энэ нь үнэндээ хайр мөн эсэхийг харъя л даа” гэж боддог бол, мөн хэрвээ чи Бурханы хийж байгаа зүйл үзэлтэй чинь нийцэж байгаа эсэхийг үргэлж шалгаж, Бурханы хийж байгаа зүйл чиний дуртай зүйл мөн эсэхийг харж, тэр ч бүү хэл, энэ нь үнэн гэж үздэг зүйлтэй чинь нийцэж байгаа эсэхийг хардаг бол байр суурь чинь буруу бөгөөд Бурханы зан чанарт халдах магадлалтай байх болно.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд