Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 376

2021-08-14

Хүн хэр их үнэнийг ойлгодог ч бай, хэчнээн олон үүрэг биелүүлсэн ч бай, тэдгээр үүргийг биелүүлж байхдаа хэдий их зүйл туулсан ч бай, биеийн хэмжээ нь хэчнээн том ч бай, жижиг ч бай, эсвэл ямар орчинд байгаа ч бай, хийдэг бүхэндээ заавал Бурханд хандаж, Түүнд найдах ёстой. Энэ бол хамгийн агуу мэргэн ухаан юм. Би яагаад үүнийг хамгийн агуу мэргэн ухаан гэдэг вэ? Хүн олон үнэнийг ойлгож авлаа ч гэсэн Бурханд найдахгүй байж болно гэж үү? Зарим хүн Бурханд жаахан удаан итгэснийхээ дараа зарим үнэнийг ойлгож авч, цөөн хэдэн шалгалт туулсан байдаг. Тэд жаахан бодит туршлагатай байж болох ч Бурханд хэрхэн найдахаа мэддэггүй, бас хэрхэн Бурханд хандаж, Бурханд найдахаа ойлгодоггүй. Ийм хүмүүс мэргэн ухаантай юу? Тэд хамгийн мунхаг хүмүүс бөгөөд өөрсдийгөө ухаалаг гэж бодогсод юм; тэд Бурханаас эмээж, муугаас зайлдаггүй. “Би олон үнэнийг ойлгож, үнэний бодит байдлыг эзэмшдэг. Аливааг зүгээр л зарчмын дагуу хийхэд болно. Би Бурханд үнэнч, бас Бурханд яаж ойр дотно болохыг мэднэ. Үнэнд найддаг маань хангалттай биш үү?” гэж зарим хүн хэлдэг. Хоосон сургаалын үүднээс яривал “үнэнд найдах” нь зүгээр. Гэвч олон удаагийн, олон нөхцөл байдалд хүмүүс үнэн гэж юу болох, үнэний зарчим гэж юу болохыг мэддэггүй. Бодит туршлагатай бүх хүн үүнийг мэддэг. Жишээлбэл, чи зарим асуудалтай тулгарах үедээ тухайн асуудалтай холбоотой үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх ёстой, хэрхэн ашиглах ёстойг мэдэхгүй байвал тийм үед яах ёстой вэ? Чи хэчнээн их бодит туршлагатай ч бай, бүх зүйлд үнэнийг эзэмшсэн байж чадахгүй. Бурханд хэчнээн олон жил итгэж, хэдий олон зүйл туулж, хэчнээн их засалт, харьцалт, сахилгажуулалт туулсан ч гэсэн үнэний эх сурвалж нь чи мөн үү? “Үг нь махбодоор илэрсэн гэх номын тэдгээр алдартай үг, хэсгийг би цээжээр мэднэ. Би Бурханд найдаж, Бурханд хандах хэрэггүй. Цаг нь ирэхээр Бурханы тэдгээр үгэнд найдахад л болно” гэж зарим хүн хэлдэг. Чиний цээжилсэн үг үхширмэл, харин тулгардаг орчин, байр байдал чинь хувьсангуй байдаг. Яг таг үгийг ухаарч, олон сүнслэг хоосон сургаалын талаар ярих нь үнэнийг ойлгохтой дүйцдэггүй, нөхцөл байдал болгонд Бурханы хүслийг бүрэн ухаж ойлгохтой бүр ч тэнцдэггүй. Иймд эндээс сурах маш чухал хичээл бий. Энэ бол, хүмүүс бүх зүйл дээр Бурханд хандах хэрэгтэй бөгөөд бүх зүйл дээр Бурханд хандсанаар л Бурханд найддаг болж чаддаг. Бурханд найдсанаар л хүмүүс дагах замтай болдог. Эс тэгвэл чи ямар нэг зүйлийг зөв зүйтэй, үнэн-зарчимд нийцтэйгээр хийж чадах ч Бурханд найддаггүй бол чиний хийдэг зүйл ердөө л хүний үйл хэрэг байх бөгөөд Бурханыг хангалуун болгох албагүй. Хүмүүс үнэнийг маш өнгөцхөн ойлгодог тул янз бүрийн орчин нөхцөлтэй тулгарах үедээ нэг төрлийн үнэнийг хэрэглэснээр дүрэм журмыг дагаж, бичиг үсэг, хоосон сургаалтай гөжүүдлэн зууралдах магадлалтай. Олон асуудлыг ерөнхийдөө үнэний зарчимд нийцтэйгээр гүйцэтгэх боломжтой ч Бурханы удирдамж, Ариун Сүнсний ажлын аль аль нь байдаггүй. Энд нэг ноцтой асуудал байгаа нь хүмүүс өөрсдийн туршлага, ойлгосон дүрэм журам, хүний тодорхой нэг төсөөлөл дээр тулгуурлаж олон зүйлийг хийдэг явдал юм. Бурханд хандаж, Түүнд залбирснаар Бурханы хүслийг тодорхой ойлгон, дараа нь Түүний ажил, удирдамжид найдсанаар гарч ирдэг хамгийн сайн үр дүнд тэд арай гэж хүрч чаддаг. Энэ шалтгааны улмаас бүх зүйл дээр Бурханд хандаж, Түүнд найдах нь хамгийн агуу мэргэн ухаан юм гэж Би хэлдэг.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд итгэх итгэл дэлхий ертөнцийн ёрын муу чиг хандлагыг нэвт харснаар эхлэх ёстой

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах