Христийн сүмийн дуу “Эзэн Есүсийг дуурай”
2026-08-12
I
Есүс Бурханы даалгаврыг—бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлж чадсан, учир нь Тэр чухамдаа Өөртөө ямар нэг төлөвлөгөө гаргаж, зохицуулалт хийлгүйгээр Бурханы санаа зорилгыг бодолцон үзэж чаддаг байсан. Тэрээр Бурханы удирдлагын төлөвлөгөөг хамгийн голд нь тавьж чаддаг, үргэлж залбирч, тэнгэрлэг Эцэгийн хүслийг эрж хайдаг байлаа. Тэрээр залбирч, ингэж хэлсэн: “Эцэг Бурхан минь! Та Өөрийн хүслийг биелүүлж, Миний хүслийн дагуу биш, Өөрийн төлөвлөгөөний дагуу үйлдээч. Хүн сул дорой байж болно, гэхдээ яагаад Та түүнд санаа тавих ёстой гэж? Таны алган дээрх шоргоолж шиг хүн яаж Таны анхаарал халамжийг хүртэхэд зохистой байж чадах юм бэ? Зүрх сэтгэлдээ Би зөвхөн Таны хүслийг биелүүлэхийг л хүсэж байна, Та Өөрийн хүслээр Миний дотор хийх зүйлээ гүйцэлдүүлээсэй гэж Би хүсэж байна.”
II
Иерусалим руу явах замд Есүс яг л зүрхийг нь хутгаар сийчиж буй мэт шаналлыг мэдэрч байсан ч ухарч няцах өчүүхэн төдий ч санаа Түүнд байгаагүй; цовдлогдох газар луу нь нэгэн их хүч үргэлж Түүнийг хүчилж байв. Эцэст нь Тэр загалмайд цовдлогдож, нүгэлт махан биеийн төрхтэй болж, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлсэн. Тэрээр үхэл болон Үхэгсдийн орны бүх хазаарлалтыг даван гарсан юм. Түүний өмнө үхэл, там, Үхэгсдийн орон хүч чадлаа алдаж, Түүнд ялагдсан билээ. Тэрээр гучин гурван жил амьдрах хугацаандаа тухайн үеийн Бурханы ажлын дагуу Бурханы санаа зорилгыг хангахын тулд үргэлж чадах бүхнээ хийж, Өөрийн хувийн ашиг хонжоо, хохирлыг хэзээ ч бодолцож үзээгүй, Эцэг Бурханы санаа зорилгын төлөө үргэлж төлөвлөгөө зохиож байсан.
III
Бурханы өмнөх Түүний үйлчлэл Бурханы санаа зорилгын дагуу байсан учраас Бурхан бүх хүн төрөлхтнийг золин аврах хүнд хэцүү ачааг Түүнд үүрүүлж, Түүгээр гүйцэлдүүлсэн бөгөөд Тэрээр энэ чухал даалгаврыг биелүүлэх эрхтэй, шаардлага хангасан байв. Амьдралынхаа туршид Тэрээр Бурханы төлөө хэмжээлшгүй их зовлон туулж, тоо томшгүй олон удаа Сатаны сорилтод орсон боловч хэзээ ч мохоогүй. Бурхан Түүнд итгэж, Түүнийг хайрласан учраас ийм чухал даалгавар өгсөн. Хэрэв та нар Есүс шиг Бурханы ачааг бодолцон үзэж, махан биеэсээ урваж чаддаг бол Бурхан хүнд хариуцлагаа та нарт даалгана, ингэснээр та нар Бурханд үйлчлэх болзлыг хангах болно. Ийм нөхцөл байдалд л та нар Бурханы хүслийг дагаж, Түүний даалгаврыг биелүүлж байна хэмээн хэлж зүрхэлнэ, тэр үед л та нар өөрсдийгөө Бурханд үнэхээр үйлчилж байна гэж хэлж зүрхэлнэ.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрхэн Бурханы санаа зорилгод нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд