Magtan duu “Магтаал Сионд ирлээ” Капелла

2020-10-05

Магтаал Сионд ирлээ.

Магтаал Сионд ирлээ.

Магтаал Сионд ирлээ.

Магтаал Сионд ирлээ.

Магтаал Сионд ирлээ. Бурханы орших газар хэдийн гарч ирсэн.

Бүгд Түүний ариун нэрийг магтан дуулж, Түүний нэр түгэж байна.

Ай, Төгс Хүчит Бурхан минь!

Ертөнцийн Захирагч, Сүүлчийн Христ,

бидний гэрэлт Нар,

eртөнцийн хамгийн сүр жавхлант Сион уулаас мандлаа!

Төгс Хүчит Бурхан минь! Бид бүгд Таныг уухайлан магтаж, дуулж бүжиглэнэ.

Та үнэхээр бидний Аврагч, ертөнцийн Эзэн билээ.

Та бүлэг ялагчдыг бий болгож, Бурханы удирдлагын төлөвлөгөөг гүйцэлдүүлсэн.

Бүгд энэ уул руу эргэн ирж,

Таны сэнтийн өмнө сөгдөн мөргөх ёстой!

Та бол цор ганц жинхэнэ Бурхан, Та алдар суут, эрхэм билээ.

Бүх алдар, магтаал, эрх мэдэл Таны сэнтийнх билээ!

Амийн ундарга сэнтийнээс урсаж,

Таны хүмүүсийг усалж, тэжээн,

бидний амь өдөр бүр өөрчлөгдөнө. Шинэ гэрэл биднийг гэгээрүүлж, дагаж,

Бурханы тухайн шинэ зүйлсийг үргэлж илчилнэ.

Жинхэнэ Бурханыг туршлагаараа бататгаарай.

Бурханы үг үргэлж гарч ирсээр,

зөв хүмүүсийн дотор гарч ирдэг.

Бид үнэхээр ерөөлтэй!

Өдөр бүр Бурхантай нүүр тулж,

бүх зүйл дээр Түүнтэй ярилцдаг.

Бурхан бүгдийг шийдэг.

Бурханы үгийг эргэцүүлээрэй. Бидний зүрх бүгд Бурханы дотор тайван байна.

Бид Бурханы өмнө ирж, Түүний өмнө гэрлийг нь хүлээж авна.

Бидний амьдрал, үйлс, үг, бодол бүгд

Бурханы үгэнд суурилдаг. Энэ нь бидэнд буруугаас зөвийг ялгаж хэлдэг.

Бурханы үг нь сүвэлсэн зүү мэт.

Дотор нуугдсан зүйлс нэг нэгээрээ гарч ирнэ.

Түүнтэй ярилц, бүү хойшлуул.

Бодол, санааг Бурхан илчилдэг.

Христийн сэнтийн өмнө бүгд, амьдралын хором мөч бүртээ

шүүлтийг туулан амьдардаг.

Бидний биеийн хэсэг бүрийг Сатан эзэрхийлсээр байна.

Бурханы эрх мэдлийг сэргээхийн тулд Бурханы сүмийг цэвэрлэх ёстой.

Бурханаар бүрэн эзэмдүүлэхэд

үхэл амьдралын тулаан шаардлагатай.

Хуучин төрхөө цовдлоход

дахин амилсан Христийн амь дээд эрхийг авдаг.

Одоо Ариун Сүнс бидний хэсэг бүр лүү довтолж,

тулаан эхлүүлж байна!

Бид Бурхантай хамтарч,

золиослох хүсэлтэй байгаа цагт

Бурхан биднийг дотроос нь ариусгахын тулд гэрлээ үргэлж гэрэлтүүлэн,

Сатаны эзэмшилд буй бүгдийг буцаан авна.

Ингэж бид Түүгээр бүрэн болгуулдаг.

Цагаа дэмий бүү үр. Бурханы үгэн дотор амьдар.

Бүх ариун хүмүүстэй хамт байгуулагдаж, Түүний хаанчлалд хүргэгдэн,

Бурхантай хамт алдар руу орогтун.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах