Номлолын цувралууд: Жинхэнэ Итгэлийн Эрэлд "Итгэлээр аврагдсанаар Бурханы хаанчлалд орж чадах уу?"

2022-02-06

Цар тахал хайр найргүй тархаж, газар хөдлөлт, үер, шавжийн нүүдэл, өлсгөлөн тохиолдож эхэллээ. Олон хүн байнгын түгшүүртэй байдалд байж, итгэгчид Эзэнтэй уулзахаар тэнгэрт гарч, гамшгийн үеэр зовохоос зайлсхийж, Бурханы хаанчлалд орохын тулд Эзэн үүл хөлөглөн ирэхийг сэтгэл зовнин хүлээж байна. Тэд яагаад Эзэнтэй уулзахаар өргөгдөөгүй хэвээр байгаагаа мэддэггүй. Тэгээд түгшиж, Эзэнд хаягдаад, гамшигт унасан мэт санагдан, будилж, төөрөлддөг. Эзэн Есүс биднийг гамшигт унагахгүйн тулд гамшгийн өмнө ирээд, биднийг тэнгэр лүү өргөнө гэж Илчлэлд зөгнөсөн. Гэхдээ гамшиг нүүрлэж эхэлчхээд байхад Эзэн яагаад итгэгчдийг хүлээн авахаар үүл хөлөглөн ирсэнгүй вэ? Итгэлээрээ бид нүглээ уучлуулж, нигүүлслээр аврагдаж, зөв шударга байдал хүртдэг. Яагаад бид тэнгэрийн хаанчлалд хүргэгдсэнгүй вэ? Олон итгэгч ингэж асуудаг. Тэгвэл итгэлээр аврагдсанаар бид үнэхээр тэнгэрийн хаанчлалд орж чадах уу? “Жинхэнэ итгэлийн эрэлд” нэвтрүүлгийн энэхүү дугаараар бид үүнийг хамтдаа нарийвчлан судалж, хариулт олж болох юм.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах