Христийн чуулганы кино | Хятад дахь шашны хавчлагын он тоолол | “Цусан өр” (Монгол хэлээр)

2021-08-15

1949 онд Хятадын төрийн эрхэнд гарснаасаа хойш Хятадын Коммунист Нам (ХКН) шашин шүтлэгийг хайр найргүй хяхан хавчиж ирсэн юм. Тэд Христэд итгэгчдийг улайран баривчилж, амийг нь хөнөөж, Хятадад үйл ажиллагаа явуулж буй номлогчдыг нутгаасаа хөөж, эрхэнд нь халдан, тоо томшгүй олон Библийг хураан авч, устгаж, сүмийн барилгуудыг битүүмжилж, нураан, гэр чуулгануудыг тэр аяар нь устгахаар дэмий оролдож иржээ. Энэхүү баримтат кинонд ХКН-д хяхан хавчигдаж, нас барсан хятадын Христэд итгэгч Юй Дөхуйгийн бодит туршлагыг өгүүлдэг. Юй Дөхуйг Бурханд итгэж, үүргээ биелүүлснийх нь төлөө ХКН баривчилж, зодож, хорих ял өгсөн юм. Шоронд байх хугацаанд нь харуулууд удаан хугацааны турш түүний цусыг хүчээр авч байжээ; туулсан энэ тарчлаан нь түүнийг туйлын сул дорой, эцэнхий болгож орхисон юм. Шоронгоос суллагдсаныхаа дараа тэрээр эцэст нь цус алдалтаас үүдэлтэй хүнд хэлбэрийн цус багадалтаар оношлогдож, үүнийхээ улмаас хорт хавдартай болсон байх магадлалтай хэмээн сэжиглэгдэж, хэд хэдэн эмнэлэг дамжсан боловч нэг нь ч түүнийг эмчилж чадаагүй билээ. Тэр эцэст нь шударга бусаар нас баржээ. Нэгэн цагт аз жаргалтай байсан гэр бүл бүрмөсөн сүйрч, гэр бүлийнхэн нь нөхөж баршгүй шаналал, сэтгэлийн шархтай үлдсэн юм...

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах