Христийн сүмийн дуу “Бурханд гэрчлэл хийх нь хүний үүрэг”

2026-03-21

I

Та нарын туулсан, үзэж харсан зүйл өмнөх бүх эрин үеийн ариун хүмүүс, эш үзүүлэгчдийнхээс давдаг, гэхдээ та нар өмнөх үеийн энэ ариун хүмүүс болон эш үзүүлэгчдийн үгээс илүү агуу гэрчлэлийг Надад хийж өгч чадах уу? Одоо та нарт Миний өгдөг зүйл Мосегийнхоос давж, Давидынхаас илүү гардаг, иймээс та нарын гэрчлэл Мосегийнхоос давж, үг чинь Давидынхаас илүү байхыг Би шаарддаг. Би та нарт зуу дахин ихийг өгдөг тул та нараас ч бас тэр хэрээр Надад эргүүлэн төл гэж шаарддаг. Та нар мэдэх ёстой, Би бол хүн төрөлхтөнд амь өгдөг Нэгэн, Надаас амь хүлээн авч, Миний төлөө гэрчлэл хийдэг нь та нар юм. Энэ бол та нарын үүрэг, мөн Миний та нар дээр буулгадаг, Миний төлөө та нарын хийх учиртай зүйл юм.

II

Би та нарт Өөрийн бүх алдар сууг өгч, Израилийн сонгогдсон хүмүүсийн хэзээ ч хүлээн аваагүй амийг өгсөн. Та нар Надад гэрчлэл хийж, залуу насаа Надад зориулж, амиа өгөх учиртай. Би алдар суугаа хэнд хайрлана, тэр Надад гэрчлэл хийж, Миний төлөө амиа өгөх ёстой—үүнийг Би эртнээс урьдчилан тогтоосон. Би та нарт алдар суугаа өгч байгаа нь та нарын хувь завшаан, Миний алдар сууг гэрчлэх нь та нарын үүрэг. Та нар ерөөлийн төлөө л Надад итгэвэл Миний ажил ач холбогдол багатай байх болно, та нар ч бас үүргээ гүйцэтгэхгүй байх болно.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Итгэлийн талаар чи юу мэдэх вэ?”-ээс

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах