Магтан дууны бүжиг “Бурханыг алдах үед”

2025-03-21

I

Бурханыг алдах үед надад ямар ч барих юмгүй, усан дээр хөвж буй навч шиг санагдсан.

Бурханыг байхгүйд амьдрал маш хоосон болсон.

Гуйж гувшсан үгэнд түшиглэх нь

Бурханы зүрх сэтгэлийг буцаан олж авахад хангалтгүй.

Махан биеийн таашаалтай л зууралдаж,

үнэнийг эрэлхийлэхгүй байгаадаа би өөрийгөө үзэн яддаг.

Өө Бурхан минь, би Таныг санаж байна.

Зүрх сэтгэлдээ би Таны нэрийг хашхирдаг.

Би алхаж буй үхдэл мэт Сатаны эрхшээл дор амьдардаг.

Таны удирдамж, гэгээрэлгүйгээр би яахан амьдарч чадах билээ?

Би хайраараа Таныг буцаан авч чадах хүртлээ зүрх сэтгэлдээ Таныг хүсэмжилнэ.

II

Бурханыг алдах үед надад ямар ч барих юмгүй, усан дээр хөвж буй навч шиг санагдсан.

Бурханыг байхгүйд амьдрал маш хоосон болсон.

Агуу гамшиг аль хэдийн ирснийг хараад би дээд зэргээр түгшдэг.

Махан биед шунаж, Бурханы үгээс холдсон байж

би Бурханы хамгаалалтыг хэрээс хэтрэн хүсэж яахан чадах билээ?

Өө Бурхан минь, би Таныг санаж байна.

Зүрх сэтгэлдээ би Таны нэрийг хашхирдаг.

Би улам доройтсоор байж болохгүй,

Таныг сэтгэл хангалуун байлгахын тулд үүргээ гүйцэтгэхийг хүсэж байна.

Намайг уучлаач гэж би Танаас гуйхгүй,

зүгээр л үлдсэн амьдралдаа Таны төлөө амьдармаар байна.

Би хайраараа Таныг буцаан авч чадах хүртлээ зүрх сэтгэлдээ Таныг хүсэмжилнэ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах