Magtan duu “Бүх зүйл Бурханы тогтоосон хууль, журмаар амьдардаг” (Дууны үгтэй)

2020-04-26

Хэдэн мянган жил өнгөрсөн ч

хүмүүс Бурханы хайрласан

гэрэл, агаарыг таашаасаар.

Хүмүүс Бурханаас гарсан амьсгалаар амьсгалсаар.

Бурханы бүх бүтээл

загас, шувуу, цэцэгс, шавьжийг ч таашаасаар.

Хүн төрөлхтөн Бурханы хангасан

бүх зүйлийг таашаасаар байдаг.

Өдөр, шөнө нэг нэгнээ орлон үргэлжилж,

дөрвөн улирал ердийнхөөрөө солигдсоор.

Тэнгэрт нисэх галууд өвөл нүүдэллэн,

хавар эргэн ирсээр.

Усанд сэлэх загаснууд хэзээ ч

орон гэр болох гол, нуураа орхидоггүй.

Газар дээрх царцаа зуны өдрүүдэд

чин сэтгэлээсээ царгидаг.

Өвсөн дэх голио

намрын салхины аясаар аяархан гүнгэнэдэг.

Бүргэд ганцаараа байхад галуу сүрэглэн цугладаг.

Арслангийн сүрэг ан хийн амьдарч,

буга өвс цэцэгнээс холддоггүй.

Бүх зүйлийн дундах амьд амьтан бүхэн

холдон одож, эргэн ирдэг.

Хормын төдийд хэдэн сая өөрчлөлт тохиолддог.

Гэвч өөрчлөгддөггүй зүйл бол

тэдний зөн совин ба амьд үлдэх хууль билээ.

Тэд Бурханы хангамж, шим тэжээлээр амьдардаг.

Хэн ч тэдний зөн совинг өөрчилж чадахгүй.

Хэн ч тэдний амьд үлдэх хуулийг зөрчиж чадахгүй.

Өдөр, шөнө нэг нэгнээ орлон үргэлжилж,

дөрвөн улирал ердийнхөөрөө солигдсоор.

Тэнгэрт нисэх галууд өвөл нүүдэллэн,

хавар эргэн ирсээр.

Усанд сэлэх загаснууд хэзээ ч

орон гэр болох гол, нуураа орхидоггүй.

Бүх зүйлийн дундах амьд амьтан бүхэн

холдон одож, эргэн ирдэг.

Хормын төдийд хэдэн сая өөрчлөлт тохиолддог.

Гэвч өөрчлөгддөггүй зүйл бол

тэдний зөн совин ба амьд үлдэх хууль билээ.

Тэд Бурханы хангамж, шим тэжээлээр амьдардаг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах